
3 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 76 дахь өдөр бөгөөд он дуусахад 289 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2460.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 357.80, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.30 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэргийн албан хаагчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж Нээлттэй сонсголын танхимд шинээр батлагдсан багц хуулиудын талаар танилцуулга хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Монголын үндэсний гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын урамшуулалтайгаар худалдах зорилготой Монголын анхны худалдааны www.XOOXMONGOL.MN сайтын нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.
- БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс байнгын визгүй зорчигчдийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг гол визний журмын талаар 15.00 цагт БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 давхарт хурлын зааланд мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилга, барилгын суурийн ухсан нүх, шар усны үер далан сувгуудуудад хийгдсэн хяналт шалгалт болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ.
- Монгол-Германы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээн дэх ХБНГУ-аас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний айлчлалтай уялдуулан УИХ-ийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавгын санаачлагаар “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриа бүхий “Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулган” -ыг 09.00 цагт Төрийн Ордны хурлын их танхимд зохион байгуулна.
- 11.00 цагаас МҮЭСТО-д "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Баянгол дүүргийн 1000 эрчүүдийн баярыг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Ирланд улсын Гэгээн Патрикийн өдөр тохиож байна.
- 2013 онд маш том солир сарыг мөргөж байжээ.
- 1992 онд Израильд нэгэн амиа золиослогч машинтай бөмбөг дэлбэлснээс болж 29 хүн нас барж, 242 хүн бэртэж гэмтжээ.
- 1969 онд Голда Мейр Израилийн анхны эмэгтэй ерөнхий сайд болж байжээ.
- Мөн өнөөдөр Тайландын "Muay" хэмээх үндэсний тулааны спортын өдөр тохиож байгаа аж.