
3 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 79 дахь өдөр бөгөөд он дуусахад 286 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдох гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2460.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 357.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МЗХ-ны байрны урд талбайд "Наурыз 2017" казах ёс заншил сурталчлах өдөрлөг болно.
- 12.00 цагт монгол ньюс мэдээллийн төвд уналт таталт өвчний талаарх хэвлэлийн хурал болно.
- Иргэнээ сонсох 1111 төвийн нээлт 11.30 цагаас болно.
- 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын нэг давхарт Дэлхийн Дауны Өдөрт зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
- 09.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” арга хэмжээ эхэлнэ.
- Барилгын ханган нийлүүлэгчдийн нэгдсэн тогтолцооны танилцуулах уулзалт Мишээл экспод 11.00 цагаас болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр тохиож байна.
- Мөн Тунис улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж.
- Дэлхийн Шувууны эрхийг хамгаалах өдөр гэнэ.
- 1987 оны энэ өдөр Бразилийн хөлбөмбөгийн тамирчин Jф мэндэлжээ.
- Харин 1977 оны энэ өдөр сүмогийн 38 дахь ёкозүна Тэрүкүни Манзо таалал төгсчээ.
- 1956 онд Тунис Францаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.
- 2015 онд нарны бүтэн хиртэлт ажиглагджээ. Хиртэлт нь бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдсан байна.