
3 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 81 дахь өдөр бөгөөд он дуусахад 284 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2462.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 357.80, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
1981 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Союз-39 сансрын нислэгээр огторгуйн уудамд ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дахь, Азийн хоёр дахь, анхны болоод цорын ганц Монгол хүн юм.
-
Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс зохион байгуулдаг ээлжит хэлэлцүүлэг 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно. "Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд" сэдэвт энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ТИКА, Мал эмнэлэг, үржлийн газар, Махны холбоо,"Мах Маркет" компанийн төлөөллүүд оролцоно.
-
14.00 цагаас Зам, тээврийн хөгжлийн яам, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран "Аюултай ачаа тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт" зохион байгуулах гэж байна.
-
14.30 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд "Улаанбаатар иргэний форум" ТББ-аас санаачлан ННФ-тай хамтран “Хотын хөгжил ба хот төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
-
"Хаягдал ус-Нөөц баялаг" форум МҮХАҮТ-д 09.00 цагт эхэлнэ.
-
Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд 09.00 цагт Дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэ түвшинд хөгжүүлэх, стандартчиллын судалгааны ажлыг эрдэм шинжилгээний түвшинд судлахад хамтран ажиллах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэж байна.
-
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 10.00 цагаас "Минжтэй танилцъя" өдөрлөг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- “Дэлхийн усны өдөр” тохиож байна.
- 1997 онд Тара Липински 14 нас 10 сартайдаа уран гулгалтын дэлхийн хамгийн залуу эмэгтэй аварга болжээ.
- 1990 оны энэ өдөр Англи-Австрали гаралтай дуучин Лиза Митчелл мэндэлжээ.
- 2014 онд Африкийн хамгийн том нууруудын нэг болох Албертын нуурт завь хөмөрч, 251 гаруй хүн нас барж байжээ.
- 1997 онд 20-р зууны хамгийн том болон хамгийн тод гэрэлтэх сүүлт од "Hale-Bopp" дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрч байжээ.