
3 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 82 дахь өдөр бөгөөд он дуусахад 283 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2460.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 358.20, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт АН-аас намын дотоод сонгуультай холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд БНОУХ-гээс явуулсан ээлжит Олон нийтийн санал бодлын тандалт судалгааны нээлт болно.
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Баялаг Ундраа" ХХК-ийн худалдааны төвд 10.00 цагаас "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд хүнсний худалдаа үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэгч иргэд аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өдөрлөгийн нээлт болно.
- 09.00 цагт "Монголын геологи хайгуул-2017" чуулга уулзалт, үзэсгэлэн Корпорейт Конвеншн төвд эхэлнэ.
- 14.30-15.30 цагаас Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байр, Үнэт металлын сорьцын хяналтын газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Алт хайлуулах индукцын зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна.
- Зөвлөлтийн мэргэн бууч Василий Зайчев 1915 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Мөн Оросын уран гулгагч Максим Маринин 1977 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1956 онд Пакистан улс анхны Исламын бүгд найрамдах улс болсноо зарласан.
- 1996 онд Тайваньд анх удаа ард түмний сонгууль явагдаж, Ерөнхийлөгчөөрөө Lee Teng Hui-г сонгож байжээ.