
3 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 86 дахь өдөр бөгөөд он дуусахад 279 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2460.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 358.00, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017" нэгдсэн зөвлөгөөнийг 09.30-13.30 цагийн хооронд CORPORATE convention center "Улаанбаатар" танхимд зохион байгуулна.
- Нийслэлийн хэвлэлийн төвд 10.30 цагт Баянзүрх дүүргийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийнэ.
- 08.30 цагаас 29-р сургуулийн сонсголгүй сурагчид багш нар сургуулийн захиргаадаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт хийх гэж байна.
- Үндэсний Мэдээллийн Төвд 11.00 цагаас "Хурдан морины хаврын уралдаан хүүхдийн аминд хүрэв" хэвлэлийн бага хурал болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төр хариуцдаг болж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон мэс заслын багийнхан 14.00 цагт ЭМЯ дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- Олон Улсын Театрын Өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал 12.00 цагт УДЭТеатрын тайзнаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна.
- Мөн Мьянмар улсад Зэвсэгт хүчний ойн баярын өдөр тохиож байгаа аж.
- 1899 оны энэ өдөр Америкийн кино, театр, телевизийн домогт жүжигчин Глориа Свансон мэндэлжээ.
- Харин 1968 оны энэ өдөр дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин таалал төгсчээ.
- 2016 онд Пакистаны "Gulshan-e-Iqbal" паркад нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 70 гаруй хүн амиа алдаж, 300 орчим хүн шархдаж байжээ.
- 2014 онд Филлипин улс Муслим шашны хамгийн том бүлгэм болох "Moro"-той энхийн гэрээ байгуулжээ.