
3 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 87 дахь өдөр бөгөөд он дуусахад 278 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 30, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2455.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.15, юань 358.20, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Баруун 4 зам дахь Барилгын хөгжлийн төвийн 5 давхарын хурлын танхимд "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- Сити тауверын бизнес төвийн 2 давхарт, “Khuvsgul lake” зочид буудлын хурлын танхимд, 09.00 цагт “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг зохион байгуулна.
- 18.00 цагаас Монголын хүүхдийн ордонд С.Ганбаатар "Надад төлөвлөгөө байна" лекц уншина.
- 11.00 цагт "Үндэсний хөгжлийн газар", "Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл", "Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо" хамтран "Эх орны үйлдвэрээ, дэмжиж эдийн засгийн хямралаас гарцгаая" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.
- Монгол Улсын хөгжил хэний гарт, аль салбарт байна вэ? Улсын маань хөгжил яагаад доройтоод байна вэ? Ямар гарц шийдэл байна вэ? Эдийн засгаа яаж солонгоруулах вэ? сэдвээр Үндэсний хөгжлийн газарт 11.00 цагаас сэтгүүлчидтэй уулзалт хэлэлцүүлэг болно.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 07.30 цагт МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Чех улсын Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1986 оны энэ өдөр АНУ-ын алдарт дуучин Lady Gaga мэндэлжээ.
- 2006 онд Францын нэг сая гаруй үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчид Францын анхны ажил эрхлэлтийн гэрээний тухай хуулийг эсэргүүцэж, гудамжинд жагсаж байжээ.
- 2005 онд Индонезид 8.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Энэ нь 1965 оноос хойшхи тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт аж.
- 1994 онд "BBC Radio 5" хаагдаж, оронд нь "BBC RADIO 5" Live нэртэйгээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.