
3 дугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 88 дахь өдөр бөгөөд он дуусахад 277 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 1, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2455.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 358.10, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.30-15.00 цагийн хооронд Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд11.30 цагаас “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Дэлхийн Театрын өдөрт зориулан ОХУ-ын сургагч багш Бадгаева Туяана Баяртуевна 10.30-12.00 цагийн хооронд “Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт явуулна.
- "Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө аргачлал" сэдэвт сургалт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 10.00 цагт эхэлнэ.
- Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд 11.00 цагаас Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно.
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт ГХЯ-ны хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайванд Залуучуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа аж.
- 1994 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг F(X)-ийн гишүүн, дуучин Choi Jin ri буюу Sulli мэндэлжээ.
- Мөн БНСУ-ын алдарт жүжигчин, "Диваажингийн шат", "Солонгон бүрхэвч" зэрэг киногоороо монголчуудад хэдийнэ алдаршсан жүжигчин Kim Tae Hee мэндэлжээ.
- 2014 онд Англид анхны ижил хүйстнүүдийн хурим болж байжээ.
- 2013 онд Хятадад хөрсний нуранги үүсч, 66 хүний амийг авч оджээ.
- 2010 онд ОХУ-ын нийслэл Москвагийн метроны удирдлагын төвд амиа золиослогч 2 эмэгтэй бөмбөг тэсэлж, 40 хүний амийг авчээ