ОХУ-ын “Росатом” компани Канадын “Uranium One” компанийн хувьцаагаа 17-гоос 51 хувь хүртэл нэмэгдүүлснээ дэлхийг эзлэх “Барбарос” төл өвл өгөөнийхөө нэгэн хэсэг хэмээн зарлалаа. Тус компанийн захирал Сергей Кириненко “Бид энэ компанитай хамтран ажилласнаар ураны зах зээлд байр сууриа нэмэгдүүлж, уран баяжуулахад гарах зардлаа багасгасан.
Ураны хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа” хэмээн “Financial Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Uranium One”-ийг эзэмших болсноор “Росатом” юуны түрүүнд ураны орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болно гэсэн үг.
Мөн Канадын нэртэй компанитай хамтран ажиллаж байгаа гэдгээрээ цаашдын ажилдаа зөвхөн АРМЗыг түшиглэхээ болих юм. “Росатом” удахгүй Америкт уран баяжуулах үйлдвэр байгуулах болоод байгаа бөгөөд АНУ-ын Конгресс энэ талаар хэлэлцэж байна.
С.Од