
3 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 89 дахь өдөр бөгөөд он дуусахад 276 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2454.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.40, юань 357.00, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Шадар сайд У. Хүрэлсүх 10.00 цагт Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешковыг хүлээн авч уулзана.
- 09.00-11.00 цагт НМХГ-аас АБТЭМА дахь гүний гаалийн бүсэд "Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, боловсруулсан хүнс, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох импортлоход тавигдах шаардлага сургалт зохион байгуулна.
- 13.00 цагаас МУИС-ийн дугуй зааланд Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулна.
- 10.30 цагт “Давс ихтэй хоол, хүнснээс татгалзъя” сэдэвт хэвлэлийн бага хурлыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв өөс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 504 тоотод зохион байгуулна.
- 11.00 цагаас Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Тээврийн газрын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 10.00 цагаас “Энхийн төлөө цогцолбор”-т дүүргийн 19 хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн гишүүдэд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна.
- Хууль сахиулахын их сургуулиас “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 14.00 цагт ХСИС дээр болно.
- 10.00 цагаас НИТХ-ын 8 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
- 11.00 цагаас Ганзам 20-р сургууль дээр Нийслэлийн технологийн олимпиад болно. Усан онгоц, нисэх онгоцны загвар, робот зэрэг 760 гаруй багш, сурагчдын 2 заал дүүрэн бүтээл тавигдах юм.
- 12.00 цагаас Сүхбаатарын талбайд Шар хантаазтангуудыг Манжуур хот руу үдэн гаргах үйл ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын эмч нарын баярын өдөр тохиож буй.
- 1990 оны энэ өдөр БНСУ хөвгүүдийн алдарт BEAST хамтлагийн гишүүн, дуучин, бүжигчин, жүжигчин Lee Kikwang мэндэлжээ.
- Мөн Канадын алдарт дуучин Celine Dion 1968 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2009 онд Пакистаны Лахор дахь Цагдаагийн академи руу 12 зэвсэглэсэн этгээд гал нээж байжээ.
- 2006 онд Их Британид Терроризмын тухай хууль батлагджээ.