
3 дугаар сарын 31-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 90 дахь өдөр бөгөөд он дуусахад 275 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2450.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.50, юань 356.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.
- Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд АНУ-ын экспо болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 14.00 цагаас 1111 төвөөс Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төвд ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.
- "Соёлын өв-Бидний бахархал" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн Улаанбаатар арт галерейд 11.00 цагаас нээлтээ хийнэ.
- 10.00 цагт Вокзалын өмнөх талбайд "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд төмөр замын тоочиг, өртөө дагасан хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "Автобустай сургалт" эхэлнэ.
- 14.30 цагаас Монголын Үндэсний Циркэд "Морьтон циркийн гайхамшиг" тоглолтын бэлтгэл болно.
- “Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт хэлэлцүүлэг 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэн, хуульчдын танхимд /304 тоот/ болно.
- Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков 10.00 цагаас Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийх гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр АНУ-ын Эмч нарын өдөр тохиож буй.
- Түүнчлэн өнөөдөр Трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- 1959 онд 14 дүгээр Далай лам анх удаагаа Энэтхэг улсын хилийг давж, улс төрийн орогнол хүсэж байжээ.
- 1931 онд Бүгд Найрамдах Никарагуа улсад хүчтэй газар хөдлөлт болж, 2000 орчим хүний амийг авч оджээ.