БНХАУ-ын дарга Ху Зиньтао БНАСАУ-ын Улсыг батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Иртэй уулзсан тухай Хятадын нийслэл дэх хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Гэхдээ орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгсүүд болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам урьдын нэг адил БНАСАУын удирдагч Хятадад хоёр өдөр айлчилсан баримтыг батлаагүйн дээр няцаагаагүй байна.
Ким Чен Ир Ху Зиньтаотай БНАСАУ дахь эрх мэдлийн залгамж чанарын асуудлаар ярилцсан байх хэмээн шинжээчид үзэж байна. Ким Чен Ирийг өөрийнх нь даргалдаг Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын төлөөлөгчөөр сонгосон тухай Умард Солонгосын “Нодон синмун” сонин мэдээлжээ. Мөн өнгөрсөн лхагва гаригт Пхеньянийн “Дөрөвд үгээр сарын 25” Соёлын ордонд Солонгосын ардын армийн намын хороодын төлөөл өгчдийн хурал болж, түүнд оролцогчид СХН-ын их хурлын төлөөлөгчдийг сонгох болон “холбогдох бусад асуудал” хэлэлцсэн тухай Пхеньянаас “Синьхуа” агентлаг уламжиллаа.
г хурлаас Солонгосын ардын армийн цэрэг, дарга нар Ким Чен Ирийг их хурлын депутатаар сонгох тухай шийдвэрийг санал нэгтэй баталжээ. Ким Чен Ир өнгөрсөн тавдугаар сард Хятадад зочилсон бөгөөд түүнийг эх орондоо буцаж ирсний дараа айлчлалынх нь тухай албан ёсоор мэдээлсэн юм.