ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Оросоос Хятадын хил хүртэлх нефть дамжуулах хоолойн хэсгийн нээлтэд оролцжээ. Энэ үеэр тэрбээр уг төслийн үзэл санаа зургаан жилийн өмнө бий болсныг цохон тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын дарга Ху Зиньтао Москвад айлчлах үед төслийн чиглэлийн талаар, нефть дамжуулах хоолойг Байгал нуурын хойгуур уу урдуур уу гэдэг яриа болж байсан билээ гээд Оросын талаас төслийн ажил дууссан гэдгийг манай хятад анд нөхөд БНХАУ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэнэ биз ээ.
Хятад нөхдийн маань хувьд 900 км ажил үлдээд байна. Энэ нь өндөр технологи шаардах ажил. Удахгүй Оросын нефть Хятадад очно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ бол Хятадад эрчим хүчний түүхий эд нийлүүлж буй төдий хэрэг биш. Чухамдаа манай хоёр орны эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт төсөл юм гэж В. Путин ярьжээ.