
4 дүгээр сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 93 дахь өдөр бөгөөд он дуусахад 272 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2444.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.00, юань 355.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81, 129 дүгээр конвенцид нэгдэн орох боломжийн шинжилгээний талаарх хлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” хурлын танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- 09.00-17.00 цагаас “Focus on the family-Mongolia” байгууллагаас “Аюулгүй Сонголт” сургалтыг “Story hub” кафе /Баянзүрх дүүрэг. Дүнжингарав худалдааны төвийн урд Edu campus-ын 5 давхарт/-д зохион байгуулна.
- Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслол 11.30 цагт Яармагийн гүүрний зүүн талд болно.
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас Засгийн газар татвар ндш, тэтгэврийн насыг уртасгах замаар орлогоо нэмэгдүүлэх төсвийн тодотгол УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Эв нэгдэлтэй эх орончид төслийн талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордны 1 дүгээр давхарт байрлах “Хэвлэл мэдээллийн төв”-д Сүхбаатар дүүргийн удирдлагууд "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт оролцоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1887 оны энэ өдөр сүмогийн 24 дэх ёкозүна Оотори Танигоро мэндэлжээ.
- 1987 оны энэ өдөр АНУ-ын алдарт бэйсболлын тамирчин Jay Bruce мэндэлжээ.
- 1944 оны энэ өдөр АНУ-ын домогт дуучин Tony Orlando мэндэлж байжээ.
- 2010 онд "Apple" хамгийн анхны Ipad буюу таблет компьютерыг худалдаанд гаргажээ.
- 2013 онд Аргентин улсын Буэнос-Айрес болон Ла Плата хотуудад их хэмжээний үер бууж 50 гаруй хүн амь насаа алджээ.
- 2016 онд Панамын хуулийн фермийн нууц баримтууд задарч, 214,488 оффшор компанийн баримтууд илэрчээ.