Испанийн алдарт дуучин Хулио Иглесиас таван хүүхдийнхээ ээж Миранда Рийнсбургертэй 20 жил ханилсны дараа албан ёсоор гэрлэлээ.
Өдгөө 66 насыг зооглоод буй Х.Иглесиасын хурим Андалузын Марбелья хэмээх жижигхэн хотод болсон бөгөөд “залуу хос” олны хэл амнаас зайлсхийн, сэтгүүлчдийн хараанд өртөхгүйн тулд ийнхүү даруухан ёсолсон гэнэ.
“Хайрлаж байсан бүх бүсгүйчүүддээ” зориулан ая дуугаа өргөдөг дуучин өмнө нь Энрике, бага Хулио нарынхаа ээж Изабель Прейслертэй амьдарч байгаад салсан юм.
Х.ОДОНЧИМЭГ