АНУ-аас Тайландад сууж буй Бүрэн эрхт Элчин сайд Эрик Жоны 17 настай охин Николь Жон Манхэттэн дэх Herald Tower хороололд орших орон сууцны 25 давхраас унаж амиа алдсан тухай АР мэдээллээ. Ж.Николийн цогцсыг 04.15 цагт олсон бөгөөд гэрчүүдийн мэдээлж буйгаар тэрбээр найз нөхдийн хамт шөнийн клубээс ирсэн аж.
Хэргийн газраас Ж.Николийг 23 настай гэж гэрчилсэн хуурамч иргэний үнэмлэх олджээ. Мөн тэнд байсан хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийн ажилтнууд тогтоогоод байна. Одоогоор уг байрыг түрээслэгч Айлэн Нассимиг саатуулсан агаад охины эмгэнэлт үхлийн талаар Элчин сайд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.