
Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгаа болсон Дотоод сонгууль улс орон даяар болж өнгөрсөн бөгөөд дүн урьдчилсан байдлаар гараад эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдсөнөөс Д.Баттулга олон санал авч, ялалт байгуулжээ.
Харин сонгуулийн эцсийн дүн гурав хоногийн дараа нэгдсэн байдлаар гарах юм байна.