
4 дүгээр сарын 4-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 94 дахь өдөр бөгөөд он дуусахад 271 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 8, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2443.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.00, юань 355.70, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 02.40 цагт сар тал болно.
- Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагаас Парламентад суудалгүй намууд оффшор хуйвалдааны талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэн Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Мерси Кор байгууллагын "Даван Туулах Дасан Зохицох Чадвартай Орон Нутгийн Иргэд" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ 11.00 цагаас Чингис хаан зочид буудлын 5 давхрын Өргөө танхимд болно.
- 10.00 цагаас баруун 4 замд байрлалтай “РАМАДА” зочид буудлын хурлын зааланд төмөр замын зорчигч тээврийн асуудлаар олон улсын форум болно.
- Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Доктор ноён Роберт Глассер манай улсад дөрөвдүгээр сарын 04-06-ны өдрүүдэд айлчилна.
- 12.00 цагт МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Ангола улсад Энх тайвны өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр БНХАУ болон Хонгконг-д Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 1986 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Super junior хамтлагийн дуучин, бүжигчин Eunhyuk мэндэлжээ.
- 2013 онд Энэтхэгийн Тане хотод барилга нурж, 70 гаруй хүн амь насаа алджээ.
- 1979 онд Пакистаны ерөнхий сайд агсан Zulfikar Ali Bhutto цаазлуулжээ.