
4 дүгээр сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 95 дахь өдөр бөгөөд он дуусахад 270 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус дулаан байх нь ээ. Шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 9, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин тахиа хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2439.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.00, юань 355.00, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр 09.00-15.00 цагийн хооронд Өрхийн эмч нарт Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх талаар сургалт зохион байгуулагдана.
- MN-Мэдээллийн төвд 11.00 Үндсэн хуулийн 1.2-т зааснаар Төр хуулиа дээдэлхийг шаардаж “АТОЗ” оффшорыг шалгуулах ард түмний түр зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхим /МХАҮТ/-аас 10.00 цагт Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассерийг төрийн ордны зочин хүлээн авах хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзах юм.
- Архангай аймгийн "Мэлмий" дугуйлангийн сурагчдын "Арын сайхан хангай" гэрэл зургийн үзэсгэлэн Монгол хүүхдийн ордонд нээлтээ хийнэ.
- Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, Гэр бүлийн радио 104.5 хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдааны ач холбогдол, зорилгын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.
- 09.00 цагт Улсын Ерөнхий прокурор газрын хурлын заланд Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуроруудын зөвлөгөөн эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2010 онд Өмнөд Виржиниад болсон уурхайн дэлбэрэлтээс болж 29 уурхайчин амь насаа алджээ.
- 1994 онд АНУ-ын хөгжимчин, гитарчин Kurt Cobain нас баржээ.
- 1998 онд Япон улс 3.8 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр Акаши Каикой гүүрийг Аважи аралтай холбосон нь дэлхийн хамгийн том дүүжин гүүр болжээ.
- 1951 онд АНУ-ын иргэд Ethel болон Julius Rosenberg ЗХУ-ыг нууцаар тагнаж байсныхаа төлөө цаазаар авахуулжээ.
- 1932 онд Финлянд улс архи, согтууруулах ундаа худалдаалах хоригоо цуцалж, Алко хэмээх дэлгүүрт худалдаалах эрхийг олгожээ.
- 1862 онд АНУ-ын Хүйтэн дайны үе: Yorktown дахь тулалдаан эхэлж байжээ.