4 дүгээр сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 96 дахь өдөр бөгөөд он дуусахад 269 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 10, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2439.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.90, юань 354.50, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.40 цагаас Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс "Оффшорын хаалгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нээнэ" сэдвээр хэвлэлийн хуралтай.
- Япон улсын Showa Holdings Group, Монголын Nomadic Comics хамтран Бумбардай, Бонгын зохиолч зураач Н.Эрдэнэбаярын бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 14.30 цагт Blue Sky hotel гурван давхрын Topaz танхимд болно.
- 12.00 цагт Монгол Улсын Шадар сайдад Итали Улсын эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчид бараалхана.
- Цэргийн төв эмнэлэгт 11.00 цагаас Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.
- Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнгийн Монгол киноны түүхийн талаарх номын нээлт 12.00 цагт Соёлын төв өргөөнд байрлах Театрын музейд болно.
- 11.00 цагт Сангийн яамны есөн давхрын "Чагдаржав" танхимд аудитын дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт МҮХАҮТ-д "Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл - экспо 2017" үзэсгэлэн арга хэмжээ нээлтээ хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Шотланд үндэсний хувцасны өдөр тохиож байна.
- Мөн Индонез улсад Загасчдын өдөр тохиож байгаа аж.
- 1956 оны энэ өдөр Английн улс төрч Ли Скотт мэндэлжээ.
- 1979 онд Непалд оюутнуудын томоохон жагсаал болж, 11 хүн нас барж, 164 хүн шархдаж байжээ.
- 1973 онд НАСА PIONEER 11 хэмээх сансрын хөлгөө сансарт хөөргөжээ.