Таван жилийн өмнө “Катрина” хар салхинд нэрвэгдсэн Шинэ Орлеоны оршин суугчдад хотоо амжилттай сэргээн босгосонд нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэжээ.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Шинэ Орлеонд очиж, хотын төвөөр явж, үг хэлжээ. Шинэ Орлеоныг сэргээн босгох ажил үргэлжилж, Мексикийн булангийн эрэгт хамгаалалтын шинэ байгууламж барьсан байна.
Үер дагуулсан аюулт хар салхины улмаас хоёр мянга орчим хүн амь үрэгдэж, сая гаруй хүн орон гэргүй болж, Шинэ Орлеоны 80 хувь нь усанд автсан юм.