Манилад автобус булаан авсны дараа барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж Хонконгийн хэдэн мянган хүн Филиппиний Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Барьцааны хүмүүсийг чөлөөлөх ажиллагааны үед Хонконгийн найман жуулчин амь үрэгдсэн. Энэ хэрэгт буруутай хүмүүсийг нэрлэхийг жагсагчид шаарджээ.