Иранчууд харийн хайлтын системийг халж эх орны ирээдүйн иргэдийг зөв хүмүүжүүлэх “Ираныг хэрсэн аалзны тор” бүтээхээ зарлалаа.
Өөрсдийн гэсэн интернэт байгуулахаар ажиллаж буй мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад илэрхийлэв.
“Улс орны түүх соёлыг үнэн зөвөөр тусгасан, үндэстний зан заншил, шашны онцлогийг харгалзсан мэдээллийн нэгдсэн баазтай болох нь маш чухал, түүнчлэн шашин нэгт орнууд ч энэ сүлжээнд нэгдэнэ гэдэгт найдаж байна” гэж тэрбээр өгүүлжээ.