Энэ сарын эхээр болсон олон нийтийн санал асуулгын дүнд батлагдсан Кени улсын шинэчилсэн Үндсэн хууль албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тус улсын нийслэл Найроби хотын Эрх чөлөөний төв цэцэрлэгт болсон ёслолын ажиллагааны үеэр Ерөнхийлөгч Мваи Кибаки Үндсэн хуулийн “төрсөн өдрийг” зарлан тунхагласан байна. Кеничүүд энэ түүхэн үйл явдлыг эх орныхоо тусгаар тогтнолын өдөр гэж хүлээн авчээ.
Үндсэн хуулийн шинэчилсэн хувилбарт иргэний эрх чөлөөг дээдлэх, Засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих, авлигатай тэмцэх зэрэг заалтыг нэмсэн аж.