Югославын дайны үеэр сураггүй алга бологсдын тоог олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс гаргажээ. Хорват, Косово, Босни дахь гамшиг дагуулсан дайны хөлд нийт 15 мянган хүн алга болсон гэж бүртгэсэн аж.
Олон улсын хүмүүнлэгийн болон дипломат байгууллагуудын анхаарлыг татсаар ирсэн энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай Улаан загалмайн нийгэмлэгийн бүс хариуцсан хорооны тэргүүн Поль-Анри Арми мэдэгдэв.
Балканы хойгийн орнуудын эв нэгдэлд цав суулгасан уг дайны үеэр сураггүй алга бологсдыг эрэн сурвалжлах, тэдний ар гэрт сэтгэл санааны болон санхүүгийн тусламж үзүүлэхэд зөвхөн дээрх орнуудын Засаг захиргаа ч биш, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо чухал гэж тэрбээр онцоллоо.
Х.ОДОНЧИМЭГ