АНУ Иракт үүргээ гүйцэтгэсэн, Ирак улс одоо америкчуудгүйгээр оршин тогтнох болж байна хэмээн дэлхийн хэвлэлүүд нотолж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ирак дахь Америкийн цэргийн явуулсан үйл ажиллагааны үе шат дуусаж бай гаатай холбогдуулан Цагаан ордны зууван тан химаас телевизээр улс, үн дэс тэндээ хандаж тусгайлан мэдэг дэл хийлээ.
Тэрбээр Ирак дахь Америкийн цэргийн ажиллагаа бүрэн дууссан гэж одоо хараахан хэлж боломгүй байна гэдгийг цохон тэмдэглэсэн бол Вашингтон ирэх оны эцэс гэхэд цэргээ тус улсаас бүрэн гаргаж дуусах бодолтой байна.
Тэгвэл иракчууд тус улсын өнөөгийн удирдлага бүрэн нэгдэж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд Америкийн цэрэг гарснаар тус улсад цус урсгах шинэ давалгаа эхэлж магадгүй хэмээн ихээхэн болгоомжилж байна.
Цагаан ордны танилцуулж буй төлөвлөгөөнөөс үзвэл Иракт үлдэх Америкийн 50 мянган цэрэг тус улсын армийн анги нэгтгэл, аюулгүй байдлын албаныханд туслахаас гадна алан хядах явдлын эсрэг тэмцэж, гадаадын албан хаагчид, тухайлбал дипломатуудын хам гаалалтыг хариуцах гэнэ. 2008 оны арваннэгдүгээр сард байгуулсан Америк-Израилийн хэлэлцээрийн дагуу Америкийн сүүлчийн цэрэг 2011 оны арванхо ёрдугаар сарын 31-нээс өмнө Иракийг орхин гарах ёстой юм.
Иракт Америкийн явуулах үйл ажиллагааны шинэ үе шат буюу улс орны аюулгүй байдалд тавих хяналтыг тус улсын цэргийнхэн хийгээд тусгай албадад шилжүүлэн өгөхөд зориулсан ёслолд оролцсон Дэд ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгч Жалял Талабани, Ерөнхий сайд Нури Аль-Малики, саяхан болсон парламентын сонгуульд ялсан “Аль-Иракия” эвслийн тэргүүн Айяд Алауи, Лалын Дээд зөвлөлийн удирдагч Аммар Аль-Хакими нарт хандаж цаашдаа цус урсахаас зайлсхийхийн тулд үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг нэн даруй эмх лэн байгуулах шаардлагатайг итгүүлэхийг хичээжээ.
Сүүлийн жилүүдэд нэг сая 500 мянга гаруй ирак хүн орон гэрээ орхин явцгаасан. Америкийн цэрэг Иракаас гарсны дараа тус улс дахь нөхцөл байдал шинээр хурцдах вий гэж тэд болгоомжилж байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага Багдадад л гэхэд 200 мянган шилжин суурьшигч байгаа тоо гаргажээ. Загас агнуур эрхэлдэг байсан Карим Хассан Абдуд гэдэг хүн “Ройтерс”-т ярилцлага өгөхдөө: -Засгийн газрыг эс эмхлэн байгуулбал бүх зүйл урьдын адил байх болно.
Нөхцөл байдал өдрөөс өдөрт муудна. Сайн хүн гарч ирж, хавчигдан хяхагдсан биднийгээ анхааралдаа аваасай л гэж хүлээж байна. Бид дарлагдсан хүмүүс. Улстөрчид албан тушаалын төлөө тэмцэлдэж, биднийг юу идэж, яаж ун таж байгаа талаар төсөөлөл ч үгүй байгаа гэж ярьжээ. Иракийн улстөрч, “АльИракия” эвслийн төлөөлөгч “Эрх чөлөө” радиод ярилцлага өгч, үндэсний эвлэрэлд уриалж:
-Америк цэргээ гаргасан нь Иракийн илүү хариуцлагатай байх ёстой улстөрчдөд өгч буй дохио санамж гэж би бодож байна. Яагаад гэвэл аюулгүй байдал, улс төрийн асуудал хоёр харилцан нягт уялдаа холбоотой юм. Иракт хүмүүсийн цус асгарсаар л байна. Ард түмэн сонгосон, тиймээс тэдний л төлөө ажиллах учиртай гэдгийг улс төрийн намууд санаж явах ёстой юм.
Нам, эвслүүд аль болох нэн шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулбал зо хино гэж хэлсэн байна. Тэгвэл Багдадын энгийн оршин суугчид юу гэж ярьж байгааг сонирхъё. -Америк цэргээ гаргасан гаргаагүй Ирак түрэмгийлэлд өртөж, эзлэгдсэн улс хэвээр байна. Америкийн сүүлчийн цэрэг Ирак дахь баазаасаа гарч явсан тэр үед цэргээ гаргасан гэж хэлж болно. Харин Америкийн цэрэг байгаа тохиолдолд Ирак эзлэгдсэн хэвээр л байх болно. Түүнээс гадна Ирак маш сул дорой байна
-Америк цэрэг гарч явж байгаад би маш баяртай байна. Улс орноо хамгаалах нь бидний хэрэг. Энэ нь гаднынханд падлийгүй юм. 1948 онд Ойрхи Дорнодод хямрал болсон. Ирак дахь хүмүүнлэгийн хямрал хамгийн хүнд нь юм гэж НҮБ-ын шинжээчид дүгнэжээ. Иракаас олон хүн Иордан, Сири рүү дүрвэсэн. Иракт ажил олдохгүй байгаа нь тус улсын иргэдийн амьжир гаанд маш хүнд тусаж буй юм.
2006-2007 он Иракт хамгийн их цус асгарсан үе байжээ. Шийт, суннитууд маш ихээр дайсагналцсан. Түүнээс хойш нөхцөл байдал ялигүй дээрдсэн боловч өнөөгийн улс төрийн хоосон орон зай, дээрээс нь Америк цэргээ гаргаж байгаа нь шинэ мөргөлдөөнийг өдөөж магадгүй гэж НҮБ урьдчилан анхааруулж байна.
НҮБ-ын Багдад дахь дүрвэгсдийн асуудал хариуцсан бай гууллагын төлөөлөгч Дэниел Эндрюс хандивлагч орнууд Иракт үзүүлэх тусламжаа хумьж байгааг дурдаад: -Мөргөлдөөн дуусаж, шилжил тийн үедээ орж буй улс ор нуудад тодорхой хугацааны тур шид хангалттай тусламж шаард лагатай байдаг. Яагаад гэвэл тэдгээр улс орны ихэнхэд нь долоон жилийн дараа мөргөлдөөн дахин дэгдсэн гашуун туршлага бий.
Энэ нь тухайн улс орнуудын хувьд эргэлтийн гэж хэлж болох үед нь тусламж үзүүлэх талаар муу анхаарсантай холбоотой байдаг гэж ярьжээ. Шинжээчид төдийгүй Иракт байсан Америкийн цэргийн алба хаагчид ч Иракаас цэрэг гаргаж байгаад болгоомжтой хандаж, Барак Обамагийн Засгийн газрын шийдвэрт эргэлзэж байна.
Түрүүч Том Трэм: -Хэрэв бид ямар нэг зүйл эвдэлсэн бол түүнийгээ засаж янзалж өгөх ёстой шүү дээ. Бид тэнд эс байвал их л муу юм болно. Бодит байдал гэвэл энэ гэж хэлжээ. Цагаан ордны төлөөлөгч Роберт Гиббсийн хэлснээс үзвэл Барак Обама ард түмэндээ хандаж үг хэлэхийнхээ өмнө өөрөөс нь өмнө ерөнхийлөгч байсан Жорж Буш руу утасдах бодолтой байжээ. Барак Обама бага Бушийн Иракт явуулж байсан бодлогыг нэг бус удаа эрс шүүмжилсэн юм.
Тухайлбал тэрбээр 2007 онд Ж.Буш Ирак дахь Америкийн цэргийн тоог 20 мянган хүнээр нэмэгдүүлэх тухай шийдвэрийг эсэргүүцэж байсан билээ. Барак Обама улс үндэстэндээ хандаж хэлсэн үгэндээ Ирак дахь Америкийн үйл ажиллагаа дуусаж буйг биш, өөрчлөгдөж байгаа талаар ярих байсан тухай Гиббс дурдсан байна. Тэрбээр мөн цэрэг гаргаж байгаа нь Багдад, Вашингтоны хувьд эргэлтийн зурвас үе болж буй, одооноос эхлэн иракчууд хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх болно гэдгийг цохон тэмдэглэжээ.
Б.БУЯНЦОГ