АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден, Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нар өчигдөр “Шинэ үүрийн гэгээ” ажиллагааны ёслолд оролцлоо.
Иракт үлдэх цэргийн үйл ажиллагааг ингэж нэрлэсэн байна. “Шинэ үүрийн гэгээ” нь Ерөнхийлөгч Барак Обама Иракт явуулах цэргийн ажиллагаа дуусаж бай гааг зарласны дараа тус улсын аюулгүйн хүчнийхэнд туслах зорилготой юм байна.
Ёслолын үеэр Ирак дахь АНУ-ын цэргийн командлагч, гене рал Рэй Одиерно удирдлагыг генерал Ллойд Остинд шилжүүлэн өгчээ. Остин нь 2003 онд Олон улсын хүчин Иракт ороход тэнд алба хааж байсан хүн юм.