Элэг нэгт ах дүүсийг тусгаарлаж байсан Берлиний ханыг нурааж, хоёр Герман нэгдсэн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 20 жил өнгөрчээ.
Энэ түүхт ойд зориулсан баярын ёслол тус улсын нийслэлд болов. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ард түмэндээ баяр хүргээд ардчилсан ёс, хүний эрх чөлөөний төлөө тэмцэхэд хэзээд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Германы ард түмэн улс төр, үзэл бодлын золиос болон хагарч бутарсан тэр үе хорин жилийн тэртээ дуусгавар болж, өөрсдийн эрх ашиг, ирээдүйн төлөө нэгдэж чадсан нь дэлхийн бусад улс үндэстэнд ч үлгэр дуурайл болж чадсан гэжээ.
Х.ОДОНЧИМЭГ