Засгийн газрынхаа эсрэг ард иргэдээ турхирч, үймээн самуун зохион байгуулсан хэргээр Тайландын шүүхээс хүнд ял сонссон Таксин Чинаватын тухай мэдээлэл олны ан хаарал татсан хэвээр байна. Наадмын дараахан Улаанбаатарын нэгэн зочид буудалд Японы Шинтоодайчи намаас парламентад суугаа Сүзүки Мүнэотой уулзсан тухай мэдээлэл гарсан. Гэтэл тэрбээр өнгөрсөн сарын 28-29-нд ӨАБНУ-д байгаа тухай мэдээ гаднын сайтуудад цацагдлаа.
Тайландууд түүнийг хүнд өвчин тусаад хэвтэрт орсон гэж ярьж байсан бол тэрбээр ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Манделатай уулзаж, зургаа татуулснаа ах дүүстээ илгээснийг олон нийтэд үзүүлжээ. Хоёр жилийн өмнөөс Орос, Франц, Камбож, Бруней, Монгол гэх мэт орноор дамжин амьдарч байгаа түүнийг албан ёсоор Интерполоор эрэн сурвалжлаагүй учир ийнхүү чөлөөтэй явах боломжтой байгаа гэнэ.