АНУ-аас Афганистанд сууж буй Элчин сайд Саид Жавад энэ сарын 22-нд ажлаа өгч, нутаг буцахаар болжээ. Тэрбээр суугаа оронд нь өөрийнх нь эсрэг гүтгэлгийн кампани өрнөсөн учраас ийм алхам хийж байгаа тухайгаа ярьсан байна.
Тухайлбал, лалын ариун Рамадан сар болж байхад энгэр задгай даашинз өмсөж, согтууруулах ундаа ууж байсан нутгийн эмэгтэйчүүдийн гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэнтэй түүнийг холбоотой гэдэг яриа гарчээ.
Жавад мэдэгдэлдээ би долоон жил Америк, Афганистаны харилцааг бэхжүүлэхийн төлөө ажилласан, миний энэхүү туршлага үнэтэй байж болох юм гэж дурдсан байна.