Энэ жилийн ган гачигт ихээхэн хохирол хүлээгээд буй хойд хөрш маань наймдугаар сарын 5-наас эхлэн үр тарианы экспортдоо хориг тавьж, дэлхийн улаан буудайн зах зээлд нэлээд шуугиан тарьсан. Дайны хажуугаар дажин гэгчээр олон улс оронд гурил, талхны үнэ нэмэгдэн, дамын наймаачид “бурзайж” эхэлсэн.
Тэгвэл ОХУын Засгийн газраас улаан буудайн хоригоо хязгаарласнаа зарлалаа. Өнөөдрөөс эхлэн ОХУ-ын Гаалийн зөвлөлийн нөөцөнд зориулсан болон гадаадад байгаа ОХУын ЭСЯ, консул, худал дааны төлөөлөгчийн газар, цэргийн бааз болон Оросын далбаатай аялж буй бүх хөлөг онгоцны хэрэгцээнд улаанбуудай, эрдэнэ шиш, гурил нийлүүлэхийг зөвшөөр сөн байна.
Мөн ОХУ-ын Засгийн газраас Монгол, Куба, Никарагуад НҮБ-ын хүнсний программын да гуу үр тариа нийлүүлж эхэл нэ гэж мэдэгдлээ. ОХУ-ын Үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч А.Корбут “Монголд тусламжаар үр тариа нийлүүлж байгаа нь худалдаа наймаа биш тул зөвшөөрөл олгосон. Бид цаашдаа ч осол аюул, байгалийн гамшиг тохиолдсон оронд тусалж байх болно” хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.
ОХУ одоогийн байдлаар нийт тарианыхаа 60 хувийг хураагаад байгаа нь 43 сая тонн болж байна. Улс орныхоо хэрэгцээг бүрэн хангахад гучаад сая тонн дутуу байгаа ч Оросын Засгийн газар үр тарианы дутагдалд орохгүй гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Орон нутгийн захиргаа гурил, талхны үнийн хяналтыг гартаа авч, шалгалт хийж байгаа бөгөөд Москвад гэхэд л талхны ес, гурилын хоёр үйлдвэрийг хууль бусаар үнэ нэмлээ хэмээн шүүхэд шилжүүлжээ.
Энэ бүхнээс манайд үр тариа хомсдож, гурил, талхны үнэ нэмэгдэнэ гэж эмээж, цуурхал дэгдээх ямар ч шаардлага байхгүй нь ойлгогдож байна. Засгийн газар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж амласан болохоор, Оросоос үр тариа авсан аваагүй амар тайван сууж болох нь. Оросын экспортын хоригийг далимдуулан гурилын үнийг нэмчих санаатай байсан хүмүүсийн горьдлого ч талаар болох нь.
М.СУГАРАА