Санхүүгийн томоохон 17 байгууллагын захирлуудын цалинд дүн шинжилгээ хийсэн “Financial times” сониныхон Европын банкуудын топ менежерүүдийн цалин өнгөрсөн оныхоос 60 хувиар буурсан гэсэн дүгнэлт хийжээ.
Өнгөрсөн жил тэд дунджаар 14 сая доллар халаасладаг байсан нь зургаан сая болтлоо буурсан аж. Цалингаа хамгийн их хасуулсан хүний тоонд “Goldman Sachs” банкны тэргүүн Ллойда Бланкфейн, “Barclays” банкны тэргүүн Жона Вэрли, “JPMorgan Chase”-ийн удирдагч Жейми Димон нар багтав.
Гэхдээ өнгөрсөн жилд цалин нь өссөн захирлууд ч байна. Тухайлбал, “Credit Suisse”-ийн Брейди Дуган, “Deutsche Bank”-ны Йозеф Акерманн нар өнгөрсөн жил дунджаар 15 сая долларын цалин авчээ.