О р о с ы н З а с г и й н газар иргэний н и й г м и й г хавчин хяхаж байна гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байна. Тус улсын Төрийн н а р и й н б и ч г и й н даргын Олон нийт, хэвлэлтэй холбоо барих асуудал хариуцсан туслах Филипп Кроули сэтгүүлчдэд зориулж тогтмол хийлгэдэг хэвлэлийн бага хуралд ингэж мэдэгджээ. “Оросын Засгийн газар сүүлийн жилүүдэд иргэний нийгмийн орон зайг хумихад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь бидний санаа зовоож байна” гэж АНУ-ын гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч хэлжээ.
Түүний батлан хэлснээс үзвэл манай хойд хөршийн эрх баригчид өөрийн иргэд, сэтгүүлчид, эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж буй Засгийн газрын бус байгууллагын ажилтнуудыг айлган сүрдүүлж байгаад АНУ санаа зовниж буй юм байна. Энэ асуудал Оросын Засгийн газартай бидний байнга хийдэг ярианы нэг хэсэг байсан хэмээн Америкийн дипломатч тодруулжээ. Түүний өгүүлснээс үзвэл Орос улс хүний эрхийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж буй аж.
Оросын Үндсэн хуульд иргэд чөлөөтэй хурал цуглаан хийх эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл өнгөрсөн мягмар гаригт зөвшөөрөлгүй цуглаанд оролцогчдыг түр саатуулсантай холбогдуулан Вашингтон Москватай холбоо барьсан. Үүнд санаа зовж байгааг бид Москва дахь Элчингээрээ дамжуулан Оросын Засгийн газарт илэрхийлсэн. Иймэрхүү яриа цаашид ч үргэлжилнэ гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.