Италид үйлдвэрлэсэн Феррари “458 Italia” загварын автомашинууд техникийн аюул гүй байдлын шаардлага хангахгүй байгаа талаар Euronews агентлаг мэдээллээ. Түүгээр ч барахгүй хэвийн ажиллаж байсан машины хөдөлгүүр гэнэт шатаж, жолоочийг гэмтээсэн хэрэг ч гарчээ.
Ердөө 1200 ширхэг “458 Italia” худалдаанд гарсан бөгөөд нэг нь л дөрвөн сая долларын үнэтэй уг машиныг АНУ, Хятад, Швейцарь улсын зах зээлд нийлүүлсэн аж.
Он гарсаар таван ширхэг машин ингэж шатсан нь үйлдвэрлэгч компанийн нэр хүндийг унагаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд үйдвэрлэлийн явцад алдаа гарч, техникийн доголдолтой машиныг нягталж шалгалгүйгээр худалдаанд гарга сантай холбоотой гэж тайлбарлажээ.