Амиа золиослогч алан хядагчийн Буйнакст дэл бэлсэн тэсрэх төхөө- рөмж 100 кг тротил хүртэл хүч чадалтай байсан тухай Дагестаны хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.
Алан хядагчийн машин хэрэв цэргийн майхант хуаранд нэвтрэн орж амжсан бол хэдэн арван хүн амь үрэгдэх байсан гэж тэсрэх техникийн мэргэжилтэн дүгнэсэн байна. Майхант хуа рангийн төвд машин нэвтрэн ороход хамгаалалтын цэрэг саад хийсэн тухай ОХУ-ын Бат лан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хурандаа Алексей Кузнецов мэдэгджээ.
“Хамгаалалтын цэрэг ма шин тай алан хядагчийн өөдөөс анхааруулах зорилготой гал нээсэн. Гэвч жолоодлогоо алдсан алан хядагчийн машин ачааны тэрэг мөргөж, саатсан байна” гэж А.Кузнецов ярьжээ. Мото буудлагын 136 бри гадын цэргийн ангийн майхант хуаранд дэлбэрэлт болсон газарт гурван метрийн диаметртэй нүх бий болжээ.
Амиа золиослогч этгээд өчигдөр шөнө 01.00 цагийн орчимд уг халдлагыг үйлдсэн байна. Халдлагын улмаас таван хүн амь үрэгдэж, 39 хүн бэртэж шархаджээ. 26 хүнийг эмнэлэгт хүргэсний гурвынх нь бие маш хүнд байгаа тухай эмч нар мэдээлсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамны Өмнөдийн цэргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Александр Галкины тэргүүлсэн комисс Буйнакс руу яаравчлан нисчээ.
Б.Буянцог