Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 24-нд Нью-Йоркт Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудын (АСЕАН) удирдагчидтай уулзах эрмэлзэлтэй байна гэж Цагаан ордон мэдээллээ. “Ерөнхийлөгч АСЕАН-ы гишүүн 10 орны удирдагч, мөн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргыг АНУАСЕАН- ы удирдагчдын хоёр дахь уулзалтад урьсан” гэж тараасан мэдэгдэлд дурджээ. 2009 оны арваннэгдүгээр сард Сингапурт болсон анхны уулзалтаар Ерөнхийлөгч Обама, АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн аюулгүй байдал болон байгалийн гамшигтай тэмцэх, хүнсний хийгээд эрчим хүчний аюулгүй байдал, цаг агаарын өөрчлөлт гээд хоёр талын эрх ашигт хамаатай хэд хэдэн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ амласныг Цагаан ордон санууллаа.