Малчид 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ
2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ханган одоогоор өвс, тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг бүр¬дүүлснийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Тодруулбал, төвийн болон баруун бүсэд өнгөрсөн зун хадлан бэлтгэхэд хэцүү байжээ. Тиймээс Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хадлан бэлтгэх боломж бүрдүүлж, талбай гаргаж өгсөн байна.
2025-10-29
Уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ.
2025-10-29
Их хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо
Урамшууллын тухайд "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.
2025-10-29
Залилах гэмт хэрэг өнгөрсөн оныхоос 33.6 хувиар өслөө
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аян эхлүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв.
2025-10-29
Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэгтэй боллоо
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир агаарын шинэ замтай болсон талаараа Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанд танилцууллаа. Тэд Улаанбаатар-Сингапурын чиглэлд анхны шууд нислэгээ ирэх сарын 4-нд хийхээр болжээ. Б.Мөнхтамир “МИАТ одоогийн байдлаар олон улсын 14, орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж байна.
2025-10-29
92 настай Пол Бияа Камерун улсыг үргэлжлүүлэн удирдана
Камеруны Ерөнхийлөгчийн сонгуульд Пол Бияа ялсныг тус улсын дээд шүүхээс уржигдар зарлалаа. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд 43 дахь жилдээ тус улсыг удирдахаар болсон нь энэ аж. Ингэснээр дэлхийн хамгийн “хөгшин” төрийн тэргүүн гэгдэж буй Пол Бияа 99 нас хүртлээ төрийн жолоог атгах юм. Тэрбээр нийт сонгогчийн 53.7 хувийн санал авч, ялалт байгуулсан бөгөөд гол өрсөлдөгч нь Исса Чирома байсан аж. Харин Исса Чирома “Энэ бол сонгууль бус, жүжиг” хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа зарласан юм.
2025-10-29
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас түр чөлөөлөх санал гаргав
Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэний дараа Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргав. Зөвлөлийн хурлаар эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний өнөөгийн нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж, эхний ээлжид татвараас чөлөөлөх, эсвэл хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна.
2025-10-29
“Кью Эс Си” компанийн концессыг цуцалсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв
Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан гэх “Кью Эс Си” компанийнхан Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны “Концессын гэрээг цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Тус компанийнхан “Засгийн газар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.
2025-10-29
Үхсэн хүн үг хэлэхгүй буюу найман иргэн угаартаж нас баржээ
Сонгинохайран дүүргийн Баянхошуунд энэ сарын 18-19-нд шилжих шөнө 35 настай эрэгтэй, хоёр настай хүүгийнхээ хамт угаартаж нас баржээ. Талийгаач залуу “Тавантолгой түлш” ХХК-д ажилладаг, эхнэр нь хөдөө ажлаар явсан, тэд ганц хүүтэй байсан гэх мэдээлэл цахим орчин тархаад буй. Энэ сарын эхээр мөн Чингэлтэй дүүрэгт ээж, охин хоёр угаартаж нас барсан.
2025-10-29
“90-ээд оны Чойном”
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-10-29