Үндэсний хувьчлалын сан (ҮХС) буюу хамтын хөрөнгө оруулалтын сан нь Компанийн тухай хуулийн дагуу, МХБ-ээр дамжуулан өөрийн нэгж эрхээ зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, нэгж эрхийн зах зээлийн ханш нь тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнэлгээний 15-аас бага хувиар үнэлэгдэж байвал зах зээлээс эргүүлэн авах юм байна. ҮХС нь өдгөө 50 сая ширхэг нэгж эрх гаргасан бөгөөд үүнийхээ таван хувийг энэ оны дуустал худалдан авах аж.
С.Дулам