Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дүрслэх урлаг

“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнг нээлээ

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэн­жаргал, Б.Баярцэнгэл болон ар­дын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуул­гын гоц­лол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэ­гээс цэгийн хооронд” хамтарсан үзэс­гэ­лэнгээ дэл­гэлээ. 
2025-01-24

Цасан урлалын ДАШТ-д монгол уран бүтээлчид түрүүллээ

АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод ца­сан баримлын ДАШТ энэ сарын 15-19-нд болж өн­гөр­сөн. Уг тэмцээнд 12 баг оролцож Сент-Круа го­лын эрэгт баримлуудаа сийлсэн байна.
2025-01-21

А.Гэгээ Нидерландын хааны ордонд бүтээлээ дэлгэх нь

А.Гэгээ Нидерландын хааны ордонд бү­тээ­лээ дэлгэсэн Мон­голын анхны зураач бо­лох нь. Нидерландын хааны нэрэмжит, 154 дэх уран зургийн шагналын эзнийг энэ сарын 31-нд тодруулна.
2025-01-18

 Гурван уран бүтээлч хамтран “Парадокс” үзэсгэлэнгээ толилуулна

Уран бүтээлч О.Алтанхуяг, Н.Насанбат, Ж.Ши­жир­­баа­тар нарын хамтарсан “Парадокс” үзэс­гэ­лэнг энэ сарын 17-31-нд олон нийтийн хүртээл бол­гоно.
2025-01-17

Компьютер график ашиглан бүтээсэн “Бүх хүртэхүйд” үзэсгэлэн нээв

Компьютер график ашиглан бүтээсэн “Бүх хүртэ­­хүйд” үзэс­­­гэлэнг энэ сарын 29 хүртэл толилуулна.
2025-01-14

Мөсөн сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуул­сан мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын баг ам­жилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэн боллоо. 
2025-01-08

“Хараа” уран зургийг дахин бүтээжээ

“Хараа”-г 1991 онд зурсан бөгөөд төсөөлөл, зүүд­ний ертөнцийг харуулсан мэт боловч угтаа амьд­ралын мөн чанар, хүмүүний орчлонгийн уч­рал хагацал, өрнөл тэмцлийг өгүүлэх гүн гүнз­гий утга санааг илэрхийлсэн аж. “Хараа” бол сэт­гэхүйн буюу философийн агуулгатай бүтээл.
2024-12-23

Орчин үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэлээ

Жил бүр уламжлал болгон зохион бай­гуул­­­даг, орчин үеийн урлагийн уран бүтээлч­­дийн хамтарсан “Контем­­по­­­рари арт Монголиа” үзэсгэлэнг В контемпо­­рари арт галерейд нээгээд байна.
2024-12-18

Шилдэг 100 судалбар зургийг “Алтан намар” үзэсгэлэнгээр толилуулж байна

Долоо дахь удаагийн “Алтан намар-2024” судалбар зургийн үзэсгэлэнг энэ сарын 15 хүртэл “В контемпорари” арт галерейгаас сонирхох боломжтой. Уг үзэсгэлэнд ахмад болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хамтарсан, мэргэжлийн 89 уран бүтээлчийн 162 бүтээлээс шилдэг 100-г нь олон нийтэд толилуулж буй.
2024-10-07

“Талархал” анхны бие даасан үзэсгэлэнгээ нээв

Өдөр бүр юунд ч юм хөөгдөж, яарч, байхгүйдээ шаналж, байгаад нь атаархах хөөрхий бидний амьдрал. Язгуураасаа холдох тусам өөрсдийгөө хайн тийчлэх мэт хурдтай, бас тэмцэлтэй өдрүүдийн дунд гоё сайхан зүйлсийг таашаах ч завгүй өнгөрөөд байх шиг...
2024-09-26

Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ

Монгол, Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг маргаашаас энэ сарын 21 дуустал “Монгол арт” галерейн үзэгчдийн танхимд дэлгэх нь.  Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан мэргэжлийн уран бүтээлчид оролцохоороо онцлогтой. 
2024-08-14

“Постер триенналь” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

БНСУ-ын Сөүл хотын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Постер триенналь” 12 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголд болох гэж байна. Үүний хүрээнд олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн, дизайны форум, оюутан залууст сургалт зохион байгуулах юм. 
2024-08-12

Уран бүтээлчид “Эх дэлхийгээ анагаахуй”-н төлөө нэгдэв

Монгол, Германы уран бүтээлчид хамтран ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Күнстхаллэ Дюссельдорф” урлагийн музейд “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг дэлгээд байна. Уг үзэсгэлэнг “Күнстхаллэ Дюссельдорф” музейн захирал Грегор Янзен, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа нар санаачлан, Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. 
2024-08-06

“Хүн цэцэгс-1” үзэсгэлэн нээлээ

Зураач Л.Энхтайван 60 насныхаа ойд зориулан “Хүн цэцэгс-1” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд нээлээ. Тус үзэсгэлэнг энэ сарын 10 хүртэл олны хүртээл болгоно. 
2024-08-06

Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих залуусыг дэмжинэ

Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих хүсэлтэй залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Next generation Mongolia-2024” хөтөлбөрийг тун удахгүй эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийг Олон улсын хүүхэд, залуучуудын театрын холбооны Монгол дахь үндэсний төвөөс хэрэгжүүлдэг аж. Хөтөлбөрт оролцогчдыг уран бүтээлийн судалгаа хийж, төсөл бичих чадварт сургах нь
2024-07-31

Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх цогц төслийг ирэх оноос хэрэгжүүлнэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүнмутай уулзаж, Монгол, Солонгос хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал музейн салбарт дижитал технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
2024-07-30

У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд оролцохоор шалгарлаа

Залуу уран бүтээлч У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарсан байна. Уг наадмыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 27-28-нд зохион байгуулах юм. Британийн төдийгүй олон улсын ханын зураачид эл наадамд оролцож, нийтийн гудамж, талбайд бүтээлээ туурвидаг. Энэ жил уг наадамд 100 гаруй уран бүтээлч оролцохоор шалгарчээ. 
2024-07-22

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Монголын урчуудын эвлэл болон БНСУ-ын Зураачдын холбооны соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох нь. Үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг постер дизайны триналлегийн үзэсгэлэнг наймдугаар сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
2024-06-24