Дилав хутагт Жамсранжав: Монгол хүний нэрийг хугалчихгүйг хичээдэг
Энэхүү өгүүлэл нь Монгол Улсын архивын эх сурвалж болон Дилав хутагтын бичсэн Ар Монголын улс төрийн дурдатгал зэрэг баримт бичгүүдэд тулгуурлан, Монголын сүүл чийн Эзэн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагт болон ХХ зууны эхэн үеийн улс төрийн нөлөө бүхий хувилгаан лам нарын нэг тавдугаар Дилав хутагт (Жамсранжав, 1884-1965) нарын харилцааг судалж, зарим нэгэн шинэлэг санаа дэвшүүлэхийг зорьсон болно.
2026-05-12
Цас, борооны савдаг Цасханыг хайцгаая
“Маппет” болон “Улаанбаатар” театрын хамтын бүтээл “Сайн уу, Олмасс” хүүхдийн жүжгийг нээхэд бэлэн болжээ. Навчис газраар гүйлдэн, салхи хөнжилдөө дугжирна, ойд аяллаар ирсэн сурагчид буурал ойн хамгаалагч дөнгөж 500-хан нас хүрээд буй бяцхан Олмастай тааралдан, хамтдаа цас, борооны савдаг Цасханыг хайх аялалд гарна. Эл сонирхолтой жүжгийг маргааш, нөгөөдөр 11.00, 14.00, 16.00 цагаас “Улаанбаатар” театрын тайзнаас үзээрэй.
2026-05-08
“Судар бичгийн мэргэд” үзэсгэлэнг дэлгэлээ
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны илгээсэн монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг 2004 оны тавдугаар сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлснээс хойш Үндэсний бичиг үсгийн баярыг 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейд “Судар бичгийн мэргэд” үзэсгэлэнг өчигдөр дэлгэлээ.
2026-05-04
Үлэмжийн сайхан хорвоод
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан Завхан аймгийн Алдархаан сумд 1929 онд мэндэлжээ. Сумдаа бага сургууль төгссөн тэрбээр хуучнаар Санхүүгийн техникумд элсэн суралцсан байна. Тус сургуулийн оюутан байхдаа буюу 1949 онд 20 настайдаа анхны шүлгээ сонинд нийтлүүлж байсан бол дараа жил нь “Бидний хүсэл” нэртэй анхны шүлгийн түүврээ хэвлүүлсэн аж.
2026-04-30
“Харьцангуйн тохиол” үзэсгэлэнд саа
Уран бүтээлч Д.Дорждэрэмийн ес дэх бие даасан “Харьцангуйн тохиол” үзэсгэлэнг “Б Контемпорари” арт галерейд ирэх сарын 3-ныг хүртэл толилуулж байна. Тэрбээр энэхүү үзэсгэлэндээ органик болон синтетик материалын зохицлоор дамжуулан зөн совин, цаг хугацаа зэрэг биет бус ойлголтын харилцан хамаарал, таталцлыг илэрхийлжээ.
2026-04-20
Алтайн өвөр говийн шар хорхой буюу улаан чоно
Хөх чоныхоо тухай монголчууд бид сайн мэднэ. Бидний тотем болсон чоно маань саарал, цагаан, хар, улаан зэрэг зүстэй байдгийг тэр бүр мэдэхгүй байх. Ахмад анчдын ярьдагчлан анд нүдээ аньж сураагүй, хурдан унаа, цэц сайтай буу агссан, алж талахын дон шүгэлсэн хүмүүс талд зээр даган амьдардаг, цагаан гэх чоныг бараг дуусгажээ.
2026-04-20
“Арту”-гийн суралцагчид “Өнгөт гялбаа” үзэсгэлэнгээ нээлээ
“Арту” уран зургийн сургалтын төвийн насанд хүрэгчдийн ангийн суралцагчид хамтарсан үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон дэлгэдэг билээ. Энэ жилийн үзэсгэлэнг “Өнгөт гялбаа” нэрээр өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Уг үзэсгэлэнг “Норпэй” арт галарейд энэ сарын 17 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах юм.
2026-04-15
“Монголын шашин, соёлын өв дурсгал” үзэсгэлэн дэлгэлээ
Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин, соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд монголчуудын шүтээн болон зан үйлийн уран зураг, модон барынхэвлэмэлдүрс, бурхныбаримал тэргүүтэй түүх, соёлын хосгүй ач холбогдол бүхий 700 гаруй ховорүзмэрийг дэлгэснээрээ онцлогтой аж.
2026-04-13
Шударга бус нийгмийн өмнө хүчин мөхөстсөн “Инээмтгий хүн”
Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын эмгэнэлт атлаа нандин хайр сэтгэлийн түүх. Жинхэнэ гоо үзэсгэлэн, хүний мөн чанар гадаад төрхөд бус, дотоод сэтгэлд оршдог тухай өгүүлэх “Инээмтгий хүн” жүжгийг ердөө “хайрын түүх” хэмээн тодорхойлбол Виктор Хюгогийн суут сэтгэлгээг дэндүү ядмаг дүрсэлсэн болно.
2026-04-13
Музейгээс талийсан бүтээлүүд
2026 он гарснаас хойш анхныхад тооцогдох музейн хулгай өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд шилжих шөнө Италид бүртгэгдэв. Парма хотын ойролцоох Мамиано ди Траверсетоло харш дахь Маньяни Рокка сангийн хувийн музейд багтай дөрвөн этгээд нэвтэрч Пьер-Огюст Ренуарын “Загаснууд”, Пол Сезанны “Интоортой натюрморт”, Анри Матиссын “Тагтан дээрх одалиск” бүтээлүүдийг хулгайлсан талаар тухайн сарын 30-нд хэвлэлүүд мэдээлжээ.
2026-04-10
Үгүйлэгдсэн өөриймсөл
Нэг зүйлийг нэлээд хэдэн жил ажиглалаа. Өнгөрсөн зун бүр ч илүү мэдэгдлээ. Учир нь Монголын спортын түүхэнд урьд тохиож байгаагүй сайхан амжилтуудыг залуус толилуулав. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль охид хүртэв, ESL World cup тэмцээний CS:GO төрөлд хөвгүүд түрүүлэв. Хэзээ ч байгаагүй амжилт болж “бүртгэгдэв”. Сайхан юм!
2026-04-09
Н.Бурмаа: Манай нутагт 90 настай Думаа гуай л савардан биелгээгээ бийлж байна
“Агсал хулай” төвийн захирал Н.Бурмаатай онлайнаар ярилцлаа. Хархан багаасаа бий биелж, тав дахь үеийн өв тээгч хэмээх эрхэм алдрыг хүртсэн тэрбээр өдгөө Япон Улсад сурч, ажиллахын сацуу монголчуудын өнө эртний соёл, нандин өвийг бусдад заан сурталчилж яваа нэгэн. Тэрбээр шавь нарынхаа хамт жил бүр тайлан тоглолт зохион байгуулж иржээ. Дэгжин шаавай бүжигчин энэ удаа өөрийн бие даасан “Саран дэг” тоглолтоо гурав хоногийн дараа толилуулах гэж буйг дуулгахад таатай байна.
2026-04-08
Монгол морины соёлыг илтгэсэн “Хийморь” үзэсгэлэнг тольдоорой
Монгол морины соёл, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маягийг уран бүтээлээр илэрхийлсэн “Хийморь” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн галерейд нээж, олны хүртээл болголоо. Уг үзэсгэлэнг энэ сарын 10 хүртэл дэлгэнэ. Монголчууд эрт үеэс морио хийморь сүлд, эрх чөлөө, тэсвэр хатуужлын бэлгэдэл хэмээн дээдлэн хүндэтгэж ирсэн түүхтэй.
2026-04-06
Амгай, Зуузай хоёр
Нохой гаслам халуун өдөр тогоо нэрж галд шарагдсан Бүтэд эмгэн бүгчим гэрт бүтэж үхдэгийн даваан дээр сарампай модон хаалгаа сархийтэл нээж, толгойгоо гадагш цухуйлгавал хөлстэй духыг зөөлөн сэрхрээ тааламжтай яа сэрүүцүүлэв. Өмгөр гэрийн дэлгэсэн үүдээр буцалсан хоормогийн ааг, халуун архины хамар хоолой цоргисон охьтой холилдон гадагш урслаа.
2026-04-01