Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ХААН Банк 2 их наяд төгрөг давсан зах зээлийн үнэлгээтэй Монголын анхны хувьцаат компани боллоо

Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкны IPO Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон захиалга авсан, хамгийн олон хөрөнгө оруулагчидтай, хамгийн хүртээмжтэй анхдагч зах зээлийн арилжаа болсон билээ.
2023-05-01

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг өргөн мэдүүллээ

Салбарын яамд болон бусад байгууллагаас төсөлд тусгуулахаар нийт 80.2 их наяд төгрөгийн 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон хөрөнгийн бусад эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан тэдгээрээс 13.4 их наяд төгрөгийн санхүүжилттэй, тэргүүлэх найман чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Улсын төсвөөс 2.3, орон нутгийн хөрөнгөөс 0.2, гадаадын зээлээс 1.3, гадаадын тусламжаас 0.5, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 4.5, хувийн хөрөнгө оруулалтаас 3.1, бусад эх үүсвэрээс 1.6 их наяд төгрөг гарган, дээрх санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
2023-05-01

Хоёр банк татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав 

Мөн “Төрийн банк” олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнасан юм. Тус банк өнгөрсөн жилийн аравдугаар сард25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Улаанбаатарын төвлөрлийг бууруулах, орон нутгийн иргэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэл баримталж, нийт зарцуулалтын 61 хувь буюу 15.5 тэрбумыг нь хөдөөд олгосон байна. Ташрамд дурдахад, “Хаан банк”-ны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлэх МХБ-ээс мэдээллээ.
2023-05-01

“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуустал ногдол ашиг олгох, эсэхийг хэлэлцэхгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал баасан гарагт болов. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг хуваарилах, эсэх, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэргийгхэлэлцлээ. Тус компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа иргэдэд ногдол ашиг хуваарилах, эсэхийг хэлэлцэхээр ТУЗ-өөс нь шийдвэрлэснийг танилцуулав.
2023-05-01

Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламжуудын барилга угсралтын ажлыг эхлүүлэв

EPC 2 багц ажлын хүрээнд атмосфер ба вакум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав, бүтээгдэхүүн ачих, буулгах вагон, авто эстакад зэргийг барих гэнэ.
2023-05-01

Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа

Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд  хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.
2023-04-28

Баян, хоосны ялгаа

Яг үнэндээ Томас Пикеттийн номыг амжилтад хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Анх 2013 онд 700 орчим хуудастай хэвлэсэн тус бүтээл тухайн жилдээ шилдэг зуун номын жагсаалтад ч багтаж чадаагүй. Харин Артур Голдхаммерын орчуулсан англи хувилбар нь түмэн олонд хүрч, хүлээлтээс хол давсан юм. 
2023-04-28

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд түлхүү зээл олгох нь

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 12 салбар, чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид 30 орчим тэрбум төгрөгийн зээл олгохоо мэдэгдлээ. Уг санхүүжилтийн 70-аас доошгүй хувийг орон нутаг дахь үйлдвэрлэл эрхлэгчид олгох гэнэ. Манай улс ирэх таван жилд гол нэрийн 19 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг зорьж буй. Иймээс дээрх сангаас гурван хувийн хүү, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү олгох юм байна. 
2023-04-28

Б.Жавхлан: “Гэрэгэ” бондын үлдэгдлийг барагдуулахад бэлэн

Улмаар дээрх аудитын дүгнэлт, тайланг УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Үүнээс гадна бондуудын эргэн төлөлттэй холбогдуулан авах арга хэмжээг зохион байгуулахдаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийг багасгах чиглэлээр санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. 
2023-04-27

Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2023-04-26

Долоо дахь ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө бүрэн биелэв

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдөр 12.00 цагт авч эхэлсэн юм.
2023-04-26

17.8 сая тонн нүүрс экспортолсноор гүйцэтгэл нь 49 хувьд хүрлээ

Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 37 хувьд хүрсэн байна. Тодруулбал, нүүрснийх 49, зэсийн баяжмалынх 31.4, төмрийнх 18.9, алтных 15.8, газрын тосных 22.1, цайрынх 64.8, хайлуур жоншных 54.5 хувьд хүрээд буй аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 117 101 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 автобензиний 4826 (29 хоногийн), АИ-92-ын 33 433 (27), АИ-95-ын 2876 (22), дизелийн түлшний 71 524 тоннын (29) нөөцтэй байсан гэнэ. Монгол Улс 2023 он гарснаас хойш 630.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
2023-04-25

МАН: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх санал боловсруулахыг даалгав

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас мэдээлэл сонсжээ. Улмаар хүнсний хувьсгалын хүрээн дэх зээл, төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын ханшийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжин ажиллах шаардлагатайг сайд Х.Болорчулуунд анхааруулж, Засгийн газарт чиглэл өгөв. 
2023-04-25

“Жуулчид сумын наадам үзэх дуртай”

Цаг агаарын нөхцөл зэрэг шалтаг тоочоод, орон нутгийнхан наадмынхаа товыг гаргахгүй удах, тогтоосон өдрөө цуцлах, өөрчлөх зэрэг асуудал тулгардаг. Гэтэл гадаадын жуулчид 2-3 жилийн өмнөөс аяллаа төлөвлөөд, маршрутаа ч гаргачихдаг. Ядаж жуулчид олноороо очдог Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймаг наадмаа хийдэг тогтсон өдөртэй болчихвол орон нутгийн хөгжил, цаашлаад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ч тустай. Жуулчид сумын наадамд очих дуртай байдаг. Гэтэл аймаг, сумууд наадмын хуваариа гаргаагүй, байсхийгээд л товоо өөрчлөх нь жуулчдад хүндрэлтэй. Төв аймаг л наадмын хуваариа тогтмол болгоод удаж буй. Бид ч жуулчдыг олноор үзүүлдэг болсон” гэлээ. 
2023-04-25

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ зарлалаа

ХААН Банкнаас банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй  оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон  мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, сурч мэдсэнээ үнэлэн дүгнэж, багаараа нэгдэн өөрсдийгөө сорих боломж олгох зорилгоор Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2023-04-25

ЖДҮХС-ийн нийт зээлдэгчдийн 85 хувь нь зээлээ бүрэн төлжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009 – 2023 он хүртэлх хугацаанд нийт 8403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85 хувь нь 735.3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
2023-04-25

Нөөцийг махыг амралтын өдрүүдээр гулуузаар нь худалдана

Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаанаас бусад өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулдаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хямдралтай бөгөөд хонины бүтэн мах худалдан авах давуу талтай юм.
2023-04-22

МХБ-ээр “Хангад эксплорэйшн” компанийн нүүрсийг арилжив

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өчигдөр явагдаж, “Хангад эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах, хоёр багц буюу 12 800 тонн баяжуулсан сул коксжих бүтээгдэхүүнийг борлуулжээ. Эл арилжаанд таван компани оролцсон бөгөөд дуудах үнэ 850 юаниас 12.94 хувиар нэмэгдэн 960-д хүрсэн байна. Баруун нарангийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” нь “Энержи ресурс”-ийн охин компани аж. Ташрамд дурдахад, дараагийн дуудлага арилжааг өнөөдөр 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортлох 32 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг худалдах юм.
2023-04-21