Гадаад худалдааны бараа эргэлт 57 хувиар өсжээ
Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 5.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 57 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2023-04-10
Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа
НУ-ынэдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалж Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор алтны ханш 2022 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ
2023-04-07
“Өдөрт дээд тал нь 10-15 ямаа самнах боломжтой”
Нэг ямааг 10 000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500 000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болов. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг тодрууллаа
2023-04-07
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэд, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
2023-04-06
Үнэ нь өссөн барилгын материалын нэр, төрөл 800-д хүрсэн гэв
БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага хамтран “Барилгын сэргэлт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн намар бууруулж нийт зардлын 0.5, гүйцэтгэлийн баталгааг гурван хувь болгосон аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд барилга барих нэг тэрбум төгрөг тутамд багагүй хөрөнгө төгрөг байршуулж буйг чуулганд оролцогчид шүүмжиллээ.
2023-04-05
Экспортолсон нүүрсний хэмжээ 13.8 сая тоннд хүрлээ
Манай улс 2023 он гарснаас хойш өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар 13.85 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 11.3 сая тонн буюу 4.5 дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Эл хугацаанд 358 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 8.5 хувиар илүү дүн аж. Түүнчлэн 1.27 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 107.3 хувиар дээшилсэн гэсэн үг. Тэгвэл Төвбанк 2.24 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 38, зэсийн баяжмалынх 25.6, төмрийнх 15.2, алтных 11.2, газрын тосных 17.7, цайрынх 57.7, хайлуур жоншных 42.8 хувьд хүрсэн аж.
2023-04-05
"Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн гишүүдийг 270-аас 27 болгоно
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Үүний дагуу тус компани дахь охин аж ахуйн нэгжүүдийн бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар өчигдөр “Эрдэнэс Монгол”-д ажиллалаа. 2007 онд байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлээд буй. Энэ шинэчлэлээр өөрийн харьяан дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжих юм.
2023-04-05
Монгол Улсын эдийн засаг таван хувиар өснө гэв
...Иймээс хөрөнгө оруулалтын орчны багц шинэчлэл боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх, Монгол Улсын бодлогын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц, ложистикийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын засаглалыг сайжруулж, авлигыг бууруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг санууллаа. Дээр дурдсанчлан Монголын эдийн засаг дунд хугацаандт аван хувиас давж өсөх таамаг бий. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн түвшнийг хадгалж, бас инфляцыг бууруулах шаардлагатай...
2023-04-05
Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ
ХААН Банк өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, цаг зав хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирсэн билээ. Дижитал шилжилтийн хүрээнд, мөн банкны дунд хугацааны стратегид тусгасны дагуу цахим үйлчилгээг харилцагчдад ойртуулах, илүү амар хялбар болгох олон төсөл, хөтөлбөр нэвтрүүлэхээр санаачлаад буйн нэг нь өөртөө үйлчлэх дижитал салбар болон дижитал цэгүүдийг шинээр нээхээр ажиллаж байна.
2023-04-04
Агро гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх нь
“Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуул ганыг өчигдөр зохион байгуулж, 800 га руй төлөөлөл оролцлоо. Газар тариалангийн салбарт шийдвэрлэх ёстой олон асуудал бийг онцгойлон анхаарч, 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж буй бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
2023-04-04