СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангийн кэйсүүд
ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим залилан газар авсныг алхам тутамд сануулж буй. Үүнтэй зэрэгцээд төв болон арилжааны банкууд өдөр тутамдаа цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг байнга түгээж, сэрэмжлүүлсээр ирсэн. Харамсалтай нь, сэрэмжлүүлгийг олонх нь үл хайхарч, дэлгэцийн цаанаас худалдаа хийж, түрээсийн тохироогоо ярилцаж, захиалга өгч, хэн нэгний гуйлтаар мөнгө шилжүүлж, виз мэдүүлж, өв залгамжлах “эрх” гардаж, бүр хайр дурлалын харилцаа үүсгэн, их хэмжээний мөнгө шилжүүлж, эцсийн дүндээ бүгд хохирогч болдог. Дэлгэцийн цаанаас уран мэхийг уралдуулан сэнхрүүлж, бүр амьдрал ахуй, гал тогоо руу өнгийж, улмаар таныг удирдаад буй тэр этгээд ердөө л залилагч, хулгайч, луйварчин. Хэнийг ч өрөвдөхгүй залилахад бэлэн хүрэл зүрхтэй, хүйтэн сэтгэлтэй нэгэн дэлгэцийн цаана сууж байдаг.
2023-10-03
Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ
Mongolia Mining 2023 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд болно.
2023-10-03
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1050 төсөл хэрэгжинэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 2024 онд 61 хувь буюу 645 төсөл, 2025 онд 22 хувь буюу 235 төсөл, 2026 онд 16 хувь буюу 169 төслийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна
2023-10-03
Тяньжин боомтод 4350 чингэлэг хүлээгдэж байна
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны статистикаас иш татан хүргэж байна. Есдүгээр сарын 1-30-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарчээ.
2023-10-03
2024 онд 60 сая тонн нүүрс экспортолно
2024 оны төсвийн төсөлд 60 сая тонн нүүрс, 1.5 сая тонн зэсийн баяжмал, 8.4 сая тонн төмрийн хүдрийг, 4.8 сая баррель газрын тос, 20 тонн алт нийлүүлэхээр тооцоолжээ.
2023-10-03
Эдийн засаг 6.4 хувиар өсжээ
2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай гарч байсан бол 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 6.4 хувь болж өссөн байна.
2023-10-03
МГТБҮ-ийг ашиглалтад оруулахад 10 жил зарцуулах нь
Манай улс сүүлийн 10 гаруй жилд жил бүр дунджаар 1.5 сая орчим тонн шатахуун хэрэглэн, импортын хөр өнгийн хамгийн өндөр буюу 25 хувь болох нэг тэрбум гаруй ам.долларыг зарцуулсаар ирсэн. Шатахууны хэрэглээ ч улам бүр нэмэгдсээр өнгөрсөн жил 1.8 сая тонноос давсан дүн бий. Өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, ядаж 50 хувийг нь өөрсдөө нийлүүлэх зорилгоор дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн, ярилцсаар олон жил өнгөрч, өдгөө “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниа “харуулдсаар” сууна.
2023-10-03