Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

 Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээлээ

 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд тохиож буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй, гадаад, дотоодын тодорхой бус нөхцөл байдал үүсэх магадлал, инфляцын зорилтот түвшинд хүрэх явц удааширч байгаа зэргийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв. Ингэснээр инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд “барих”, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх аж.
2023-09-18

18 настай өөртөө өгөх зөвлөгөө

Шинэ оюутнуудад зориулсан энэ намрын хамгийн том арга хэмжээ “Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт болоход 7-хон хоног үлджээ. ХААН Банк сангаас тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр шинэ оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барил эзэмших, их хотын хариуцлагатай иргэн болоход туслах бүх мэдээллийг цогцоор нь нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой.
2023-09-18

“Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

Монголбанкнаас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлын талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
2023-09-17

Улсын хэмжээнд 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улс нийт 39 боомттойгоос ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын зургаан боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг.
2023-09-17

Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
2023-09-15

Цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдэхэд анхаарна 

Гэвч эл үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах зэрэг технологийн болон санхүүгийн өндөр шалгууртай нь зарим талаар иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Төвбанкны зүгээс “Paypal”, “Stripe”, “Amazon pay”, “Skrill”, “2checkout” зэрэг байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Гэхдээ манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн, ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, хэр хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч буй гэнэ. 
2023-09-15

Гадаад өр 792.9 сая ам.доллароор өсжээ 

Харин бусад салбарын гадаад өр 993.5, Төвбанкных 494.1 сая ам.доллароор буурсан байна. Нийт гадаад өрийн 13.8 (40.7 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, найман (23.6) тэрбум нь Засгийн газрынх, хоёр (5.9) тэрбум нь Төвбанкных, 1.7 (тав) тэрбум нь Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7) тэрбум нь бусад салбарынх аж. Эргэн сануулахад, манай улсын гадаад өр 2020 ны эхний хагас жилд 30.85, дараа жил нь 32.98, өмнөх ны мөн үед 32.99 тэрбум ам.доллар байв. 
2023-09-15

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто зам оноос өмнө ашиглалтад орно

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчилж байна. Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байгаа юм.
2023-09-15

  Г.Ёндонг "хөөх" захиалга буюу цалингаа нэмүүлэх жагсаал

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдөр өглөө 07.00 цагаас тус үйлдвэрийн  Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс ажил хаялт эхлүүллээ.
2023-09-15

ХААН Банкны ЮнионПэй карттай бол буцаан олголтын урамшуулал аваарай

Харилцагч хэдэн ЮнионПэй карттайгаас үл хамааран нийт картаар уншуулсан мөнгөн дүнгийн нийлбэр дүнгээс хамааран дээд тал нь 300,000 төгрөг хүртэлх буцаан олголт авах боломжтой. Ийнхүү худалдан авалт бүрдээ цуглуулсан таны буцаан олголтын урамшуулал 2023.10.19-ний өдөр ХААН Банкны дансанд тань шилжин орох юм. (Жич: Байгууллагын ЮнионПэй картанд энэ урамшуулал тооцогдохгүй).
2023-09-15

МХБ-ээр 42 хувьцаат компанийн 485.9 ширхэг хувьцаа арилжаалжээ

МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар  42 хувьцаат компанийн 137,296,254 төгрөгийн үнийн дүн бүхий 485,975 ширхэг хувьцаа арилжаалагдсан.
2023-09-14

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэн томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын есдүгээр сарын 13-ны өдрийн 347 тоот тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сандагийн Магнайсүрэнг шилжүүлэн томиллоо.
2023-09-14

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал Руанда Улсад болно

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан есдүгээр сарын 13-ны өдөр Нью-Йорк хотноо боллоо.
2023-09-14

П.СОЛОНГО: Тээвэр ложистикийн хөгжил бусад салбарын хөгжлийн хурдасгуур болдог

Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Солонготой тээвэр ложистикийн салбарын хөгжил, олон улсын чиг хандлагын талаар ярилцлаа.
2023-09-14

АХБ-ны 150 сая ам.долларын санхүүжилтээр баруун бүсэд зам тээврийн төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлийг Монгол Улсын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах чиглэл зарцуулахаар төлөвлөжээ.
2023-09-14

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангана гэв 

Ингэснээр бид улаанбуудай, төмсний 100, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн байна. 1990 оноос хойш хүнсний ногооны дотоодын хангамж 80 хувьд хүрээгүй явсныг сайд онцолж, ирэх оноос энэ тоог 90-100 хувьд хүргэх боломжтой гэлээ. Мөн технологийн шинэчлэл хийсний дүнд улаанбуудайн нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн аж. Стратегийн хүнс болох гурил, улаанбуудай, сүү, ус зэрэг бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд ч асуудалгүй болжээ. 
2023-09-14

Монгол Улсын шинэ үеийн дурсгалын зоос хагас зуун жилийн түүхтэй

Хүн төрөлхтний болон өөрийн орны түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, онцлог үйл явдал, соёл урлаг, спортын амжилтад зориулан Монголбанк олон төрлийн дурсгалын зоос гаргажээ.
2023-09-14

Австри улстай харилцаа холбооны чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны дарга Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
2023-09-14