Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгуудад хайгуул  олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл чуулга уулзалтад оролцоно.
2023-09-14

Hi, UB

Улаанбаатар хотод шинэхэн оюутан болж буй хүн бүрд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ орчин, шинэ сургууль, шинэ найз нөхөд гээд бүхий л зүйл шинэ содон байхын зэрэгцээ шинэ асуудлууд ч “хачир” нэмж байгаа нь ойлгомжтой. Нийслэлд он удаан жил амьдарсан хэн нэгний хувьд жижигхэн асуудал улсын маань нийслэлд анхлан хөл тавьж буй нэгний хувьд том асуудал болдог билээ.
2023-09-13

Дурсгалын зооснууд худалдаанд гаргалаа 

Дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэргээс гадна зэс, никель, гууль зэрэг өнгөт төмөрлөгөөр хийсэн байна. Энэ удаад Төвбанк 12 жилийн дурсгалын зооснуудаас луу жилийг онцолжээ. Өнгөрсөн онд туулай жилийн зоосыг гаргасан бөгөөд үргэлжлүүлэн луу жилийнхийг гаргасан нь энэ аж. Түүнчлэн ирэх онд луу жил гарахыг бэлгэджээ. Мөн үндэсний бахархалт шувуу шонхрыг онцолсон байна. Үүнээс гадна Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр намтар түүхээсээ бичсэн “Оюун түлхүүр” номоо гаргасныг дурсгалын зоосонд ийнхүү мөнхжүүлэв. Ташрамд дурдахад, Монгол Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоос анх гаргаж байжээ. 
2023-09-13

Эрээн-Замын-Үүд чиглэлд 16 галт тэрэг гарчээ

Есдүгээр сарын 1-10-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 16 галт тэрэг гарсан мэдээлэл байна
2023-09-13

Ц.Содномдорж, Б.Батмөнх, П.Эрхэмжаргал нарт Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оноов 

Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр гаргасан нэг бус бөхийн үйлдлийг хууль, хяналтын байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ. 
2023-09-13

УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралджээ

Улсын Их Хурлаас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр ажлын хэсэг байгуулагдсан.
2023-09-13

Талхны үнэ 15 жилийн хугацаанд 263 хувиар өсжээ

Атар талхны үнэ 2008 оны наймдугаар сард 660₮ буюу 0.57$-той тэнцэж байжээ. Харин өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сард 2,400₮ буюу 0.69$ болж нэмэгджээ.
2023-09-12

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлэхэд салбарын эрдэмтдийн зөвлөлийн үүрэг, оролцоо чухал байгааг Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
2023-09-12

ХХААХҮЯ, ГЕГ экспортыг эрчимжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх асуудлаар хэлэлцжээ.
2023-09-12

Монгол, Финланд, Польш, Испани, Румын улсын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд чуулж байна

Монгол Улс болон Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод чуулж байна.
2023-09-12

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК, “БНДС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК, “Хэнтий-Ус” ХХК-иудын хийгдэж буй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
2023-09-12

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувьд хүрчээ 

Тодруулбал, үйлдвэр, компани тус бүр 2023 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2023-2024 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй ажил зэргийн талаар мэдээлэл өгсөн байна. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өчигдрийн байдлаар дунджаар 74 хувьд хүрсэн нь өмнөх оныхтой ойролцоо буюу нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Салбарын яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, оргил ачаалал эхлэхээс өмнө буюу ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд дуусгахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгожээ. 
2023-09-12

“Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол-Хятадын төрийн өмчит компаниудын уулзалтад төслүүдээ танилцууллаа

ӨМӨЗО-ы Хөх хотноо есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохиогдсон Монгол-Хятадын 4 дүгээр ЭКСПО арга хэмжээний хүрээнд “Хятад, Монголын төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжил” сэдэвт уулзалт болжээ. Хоёр орны төрийн өмчит компаниуд уул уурхайн салбарт туршлага солилцох, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий уг уулзалтад Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг төлөөлж “Эрдэнэс Монгол” нэгдэл, нэгдлийн харьяа компаниудын төлөөлөл илтгэл тавьсан байна.
2023-09-12

Түрээсийн 200 дугуйг дахин ашиглахааргүй болгожээ 

Тэгвэл үүнээс 200 дугуйг нь хэрэглэгчид санаатай болон санамсаргүйгээр эвдэж, дахин ашиглахааргүй болгосныг дээрх компанийнхан өчигдөр мэдээлэв. Нэг дугуйн зах зээлийн үнэлгээ нь 720 000 төгрөг бөгөөд иргэд эдгээрийг гамтай, соёлтойгоор ашиглахыг тус компанийнхан уриаллаа. Түүнчлэн иргэдийн эрэлтэд тулгуурлан цаашид Дархан-Уул, Орхон аймагт уг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Ташрамд дурдахад, иргэд ухаалаг утасныхаа “PlayStore” болон “Appstore”-оос “Hi sainuu” аппликэйшнийг татан авч, хэтэвчээ цэнэглэснээр дугуй унах боломж бүрдэх нь. Түрээслэх үнийн хувьд 15 минут нь 1000 төгрөг. Мөн 30 минут нь 2000, 45 минут 3000, нэг цаг нь 4000 төгрөг аж. 
2023-09-12

МХБ-ээр 545 сая төгрөгийн арилжаа хийжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 545,934,612 төгрөгийн үнийн дүн бүхий 2,292,980 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол есөн компанийн ханш тогтвортой байлаа.
2023-09-11

Гадаадын банкны салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлнэ

Энэ нь дунд хугацаанд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилтыг хэрэгжүүлэх, инфляцын хүлээлтийг аргамжих, Төвбанканд итгэх олон нийтийн итгэл, үйл ажиллагааны хараат бус байдал дээшлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээв. Мөн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх зорилтыг тусгасан байна. Эл хэлэлцүүлгийг анх удаа Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө зохион байгуулсан юм. 
2023-09-11

Бяслагийн хэрэглээ их ч дотоодын нийлүүлэлт хангалтгүй байна 

...Мөн дотоодын үйлдвэрүүдэд сүүгээ борлуулсан тохиолдолд литр тутамд нь 500 төгрөг олгодог болсноос бидэнд сүү нийлүүлэх малчид ч цөөрсөн. Ер нь бяслаг хийхэд үйлдвэрлэхээс гадна хадгалах, тээвэрлэх, борлуулахад анхаарах, мөн өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай санагдсан. Үгүй бол уламжлалт бяслагнаас амт, чанарын хувьд ялгарахгүй болдгоос иргэд сонирхохгүй юм билээ... 
2023-09-11

Монгол Улсын хүн ам 1935-1944 онуудад 20 мянгаар өсжээ

Хүн амын тооллогын түүхэн статистикаас харвал 1935-1944 оны хооронд Монгол Улсын хүн ам сүүлийн 100 жилийн түүхэнд хамгийн багаар өсжээ.
2023-09-11