Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

ХААН Банк сангаас шинэ оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг “Rise” хөгжлийн хөтөлбөрийг тав дахь жилдээ зарлаж, нээлтийн арга хэмжээг 2023 оны 9-р сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөр нь шинээр оюутан болж буй хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм. Мөн шинэхэн оюутнуудыг их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшиж, их хотын соёлтой, бие даасан оюутан болоход туслах зорилготой билээ. 
2023-09-06

Нийслэл бонд гаргах зөвшөөрлөө авлаа

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөсөн.
2023-09-05

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд 45-60 хоногт тээвэрлэгдэж байна

Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд наймдугаар сарын 21-29-ний хооронд нийт 21 галт тэрэг гарсан мэдээлэл байна.
2023-09-05

ХААН Банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллалаа

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжихийг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн БЗД-ийн 301-р цэцэрлэгт 632 ширхэг мод, 573м2 зүлэгжүүлэлт хийлээ. Ингэснээр бяцхан үрсийн сурч хүмүүжих орчныг ногооруулж, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллалаа.
2023-09-05

62.1 сая ам.долларын нүүрс арилжлаа 

Дээрх биржийн долоо хоногийн арилжааны мэдээллээс харахад наймдугаар сарын 21-25-нд “Энержи ресурс”-ийн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар тус бүр 12 800 тонныг 5.1, 13.9, 14.08, 14.4, 14.8, 15.2, 15.4 сая юаниар худалджээ. Мөн эл хугацаанд нэг удаагийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой”-н 128 000 тонн бүтээгдэхүүнийг 15.3 сая ам.доллароор борлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар “Энержи ресурс” компанийн тус бүр 12 800 тонн нүүрсийг 14.72, 14.84 сая юаниар арилжсан гэнэ. 
2023-09-05

Унци алтны ханш 1940 ам.доллартой тэнцлээ

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа баасан гарагт унци алтны спот ханш 1940 “ногоон”-той тэнцсэн юм. Харин ирэх арванхоёрдугаар сард худалдах үнэ нь 1966 ам.долларт хүрчээ. Нью-Йорк дахь бие даасан шинжээч Тай Вонг “Ойрын хугацаанд унци алтны ханш 1920-1960 ам.доллар байна хэмээн таамагласан” гэж өгүүлснийг дээрх агентлаг эш татжээ.
2023-09-04

 ББСБ-уудад тавих шаардлагыг нэмэгдүүлэв

СЗХ-ны ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх дээрх үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор Итгэлцлийн үйлчилгээний журам шинэчлэн баталсныг баасан гарагт мэдээллээ. Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдаг онцлогтой.
2023-09-04

42.05 мян.тн мах экспортлох зөвшөөрөл олгожээ

42.05 мян.тн мах экспортлох зөвшөөрөл олгожээ
2023-09-03

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх нь 

Энэхүү суурь судалгааны тусламжтайгаар манай орны цаг уур, агро экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж, үйл ажиллагаандаа тусгах гэнэ. Уг төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуй бий болгох бөгөөд үүнд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлэх нь.
2023-09-01

Өвөлжилтийн бэлтгэл ажил 84.6 хувьтай байна 

Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-09-01

“Go Travel” урамшуулалт аяны сүүлийн тохирлын эзэд Вьетнам улсаар аялах батламжаа гардан авлаа

Тус аян 2023 оны 6-р сарын 20-ноос 8-р сарын 20-ны өдрийг дуустал хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд харилцагчид ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны ПОС төхөөрөмжид уншуулаад 300,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлын эрх авч энэхүү урамшуулалд оролцсон юм.
2023-08-31

Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. 
2023-08-31

"Лэнд бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 4-нд эхэлнэ

“Лэнд бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 
2023-08-31

 Нийт нутгийн 51.5 хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ 

Уг нь энэ зун нийт нутгаар хур бороо элбэг орж, зуншлага сайн байсан. Гэсэн ч дээр дурдсан аймаг, сумуудад малын тоо толгой хэт олширсон нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Тиймээс уг мэдээлэлд үндэслэн эрсдэл өндөртэй аймаг, сумуудын малчид, холбогдох байгууллагынхан өвс, хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, малын тоо толгойг бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс хэрэгжүүлэх нь зүйтэйг тус хүрээлэнгээс зөвлөсөн байна. 
2023-08-31

“Австралийн олон улсад баримтлах хөгжлийн бодлого”-ын талаар туршлага судалжээ

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлэгт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит оролцлоо.
2023-08-31

МХБ-ийн арилжаагаар 41 хувьцаат компанийн хувьцаа арилжжээ

Наймдугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 143,168,623 төгрөгийн үнийн дүн бүхий 692,137 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
2023-08-31

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 447.6 тэрбумын зээл олгожээ 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буй билээ. Энэ сарын 18-ны байдлаар 2829 иргэн, аж ахуйн нэгжээс (71 хувь нь Улаанбаатар, 29 хувь нь орон нутгийн) 1.17 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Тэгвэл 1688 иргэн, аж ахуйн нэгжид 447.6 тэрбумын зээл олгоод буйг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тэдний 59.7 хувь нь нийслэл, 40.3 хувь нь орон нутгийнх аж. Арилжааны банкуудын зээл шийдвэрлэлтийн хувь “Хаан банк”-ных 45.6, “Худалдаа, хөгжлийн банк”-ных 79.6, “Голомт банк”-ных 20.7, “Төрийн банк”-ных 18.3, “Хас банк”-ных 34.7, “Капитрон”-ых 46.5, “Богд банк”-ных 29.8 байжээ. 
2023-08-30

“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум амжилттай өндөрлөж, үзэсгэлэнгээ нээлээ

Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ болон “НордАрт” - олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг Монголд урьж оролцуулсан “МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум 8-р сарын 4-нөөс 8-р сарын 21-ний хооронд Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Гүрү Эко” цогцолборт амжилттай зохион байгуулагдсан билээ.
2023-08-30