Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэнг 2024 онд БНСУ-ын Сонбуг дүүрэгт зохион байгуулна

Жижиг, дунд үйлдвэрийн газраас Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдааг БНСУ-д жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
2023-08-29

Долоон мянган га талбайг услалтын системд холбоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна.
2023-08-29

Улаанбуудай, төмсийг 100, хүнсний ногооны 81 хувийг дотоодоосоо хангана

Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаан өнөөдөр боллоо. 2023 онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4  мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийжээ.
2023-08-29

Их өгөгдөл ашиглан хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх асуудлаар санал солилцлоо

Тайванийн Анагаах Ухааны Шийдвэр Гаргах Шинжлэх Ухааны Холбооны Ерөнхийлөгч Чи-Чан Чан тэргүүтэй судлаачид, эрдэмтэн багш нар ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа.
2023-08-29

Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээг өсгөнө гэв 

Мөн төмөр замын холболтын Хятадын талын 3.75 км замын ажлыг шуурхайлуулахыг хүссэн байна. Урд хөршийн зүгээс дээрх боомтоор тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, эхний ээлжид жилд 20, улмаар 40 сая тоннд хүргэх ажлыг үе шаттай урагшлуулах, төмөр замын зураг төслийг гаргасан учраас ажлын төлөвлөгөөгөө удахгүй мэдээлнэ гэжээ. 
2023-08-29

Америк руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил өрнөж байна

АНУ-ын тээврийн аюулгүй байдлын захиргааны судалгааны баг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллалаа.
2023-08-29

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулжээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллажээ.
2023-08-29

ДНБ-ий өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбар гол нөлөө үзүүлжээ

ДНБ эхний хагас жилд 6.4 хувиар өссөний 1.7 хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 хувийг үйлчилгээний салбар, 0.4 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
2023-08-29

21 аймгаас тав нь улсын төсөвт мөнгө төвлөрүүлжээ

Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн статистикаас харахад эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 21 аймгаас тав нь мөнгө төвлөрүүлжээ.
2023-08-29

Сүүний аж ахуй эрхлэгчид харилцан туршлагаа хуваалцлаа

Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулав.
2023-08-29

Хятад улсын долдугаар сарын экспорт 1.83 их наяд юаниар илэрхийлэгдэж байна

Хятад улс долдугаар сард 1.83 их наяд юанийн бараа, бүтээгдэхүүн экспортолжээ.
2023-08-28

Авто замын сангуудад аудит оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, ярилцлаа.
2023-08-28

ТОП-20 индекс 1.01 хувиар буурчээ

Монголын хөрөнгийн биржийн  наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 110,414,485,712 төгрөгийн арилжаа хийсэн байна.
2023-08-28

ХААН Банк “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн ээлжит сургалтаа зарлалаа

Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд анхааран ажиллаж буй ХААН Банк нь өнгөрсөн хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдаа бүх талаар дэмжиж, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.
2023-08-28

Сүүний аж ахуй эрхлэгчид харилцан туршлагаа хуваалцлаа

Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгууллаа.
2023-08-28

Батерей хуримтлуурын системийг ондоо багтаан ашиглалтад оруулна

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх амралтын өдрүүдэд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийн барилга угсралтын ажилтай танилцлаа.
2023-08-28

МХБ-ээр 35 хувьцаат компанийн хувьцаа арилжжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 157,392,668 төгрөгийн үнийн дүн бүхий 484,023 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-25

Нүүрсний экспорт 39 сая тоннд хүрлээ

Наймдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгдсэн байна.
2023-08-25