Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Амгалан дулааны станц”-ын өргөтгөлийн ажлыг энэ онд дуусгана гэв 

Ингэснээр Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцын шинэ хорооллуудыг дулаанаар хангана хэмээж байв. Дээрх станцыг 348 МВт-ын хүчин чадалтайгаар 2015 оны арваннэгдүгээр сарын эцэст нээснээр Улаанбаатарын зүүн бүсийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдсэн талаар тухайн үед мэдээлж байсан юм. 
2023-08-08

Монголбанк долдугаар сард 363.6 сая ам.доллар нийлүүлжээ

Долдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар өссөн дүн болж байгаа бол оны эхнээс 12.6 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 32.96 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2023-08-08

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 36 хоногийн нөөц байна

Улсын хэмжээнд наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 146,899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,835 тн буюу 23 хоногийн, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36 хоногийн, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25 хоногийн, ДТ 88,054 тн буюу 35 хоногийн, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй.
2023-08-08

Наймдугаар сард 21 компани хагас жилийн тайлангаа нээлттэй танилцуулна

Монголын хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд наймдугаар сарын турш 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах урьдчилсан хуваарь гарчээ.
2023-08-08

Нүүрсний борлуулалт 3.1 дахин өслөө

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 34.5, импортод зарцуулсан хөрөнгө 5.02 тэрбумд хүрсэн нь 5.5 хувиар өссөн дүн болжээ. Улмаар экспортын дүн импортынхоос 3.6 тэрбум “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. 
2023-08-08

Арилжааны таван банк хөрөнгийн захаас 302 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

2023 оны эхний хагас жилд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк нь 2023 оны зургадугаар 30-ны өдрөөс өмнө нээлттэй компани болох үүрэг хүлээсний дагуу эдгээр банкууд нь олон нийтэд хувьцаагаа санал болгож, нийт 302.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр олон нийтэд нээлттэй компани болсон.
2023-08-08

Нүүрсний цахим арилжааг 54 удаа зохион байгуулж, 3.1 сая тонн нүүрс борлуулжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 385 тоот тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олгосноор Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2023-08-08

МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрчээ

Монголын Хөрөнгийн бирж 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 5.0 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ. Улсын төсөвт нийт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн байна.
2023-08-08

Шинээр туршин тариалж буй “Юнион”, “Лидер 80” элит үрийг танилцууллаа

  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ургац хураалт, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт ажиллах үеэр Төв аймгийн Эрдэнэсант суманд “Буянт төв” ХХК-иас зохион байгуулсан талбайн өдөрлөгт оролцож, тариаланчидтай уулзан санал солилцсон юм.
2023-08-07

Залуу малчид туршлага судалжээ

Улирал үл харгалзан гидропоник буюу хөрсгүй технологиор гэрийн нөхцөлд улаан буудайн соёолж тариалж, малаа тэжээдэг төдийгүй өвөл нэгдүгээр сард мал тарга хүч сайтай үед нь төлөө хүлээн авдаг онцлогтой аж. Мөн танхимын сургалтаар залуу малчдад мал аж ахуйн бизнес, маркетингийг хөгжүүлэх, хоршиж ажиллах, бэлчээрийн менежментийг сайжруулах, мал тэжээх, эрүүл мэндийг нь хамгаалах, түүхий эд бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргийн талаар мэдээлэл өгчээ. 
2023-08-07

Өвөрхангай аймгийн өвс тэжээлийн нөөцийг "Өв-Агро" компани бүрэн хангана

Ургац хураалт, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутагт эрчимжүүлэх, Засгийн газрын 279 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн орон нутагт ажиллаж байна.
2023-08-07

Долдугаар сард агаарын тээврээр 567 тонн ачаа тээвэрлэжээ

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2,917.1 мянган тонноор буюу 38.6 хувиар буурсан байна. Үүнээс олон улсад 4,634.95 тонн ачаа, шууданг тээвэрлэсэн нь нийт тээвэрлэсэн ачааны 99.8 хувийг эзэлж байгаа юм.
2023-08-04

"CU" сүлжээ дэлгүүрийн нийт өр 178.6 тэрбум төгрөгт хүрчээ

МХБ-д ирүүлсэн тайлангаас харахад нийт өр нь 178.6 тэрбум төгрөг болсон "Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК буюу "CU" сүлжээ дэлгүүрийн өр төлбөр хагас жилийн хугацаанд 26 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна.
2023-08-04

Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэргийг наймдугаар сарын 7-оос зогсооно

Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аяллыг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зогсоож буйгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
2023-08-04

 Таамаг ихтэй Тавантолгойн станц 

Эрдэнэ бүрэнгийн УЦС, Багануур, Тавантолгойд цахилгаан станц барина гэж улиглаад удав. Эгийн голын УЦС-ыг барина гэж “мөрөөдсөнөөс” хойш 32 жил өнгөрсөн байх жишээтэй. Бид энэ удаа говийн бүс дэх уул уурхайн компаниудын эрчим хүчийг дотоодоос хангах ач холбогдолтой Тавантолгой ДЦС-ын төслийг “Биелдэггүй амлалт” буландаа онцолж байна. 
2023-08-04

Хятадын олон улсын импортын экспо Шанхайд болно

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зургаа дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г арваннэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулна.
2023-08-03

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 335.6 тэрбум төгрөгт хүрчээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлжээ.
2023-08-03

Баянхонгор-Говь-Алтай чиглэлд түр зам тавихаар ажиллаж байна

Хүчтэй үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрчээ. Хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нурсан байна.
2023-08-03