ХААН галерейд толилуулагдаад буй “Shadow of a blank 5” үзэсгэлэнд саатаарай
Уран бүтээлч Но Жон Сук нь өөрийн бие даасан болоод хамтарсан үзэсгэлэнгээ дэлхийг тойрон гаргаад буй авьяаслаг уран бүтээлч төдийгүй БНСУ, Франц, Япон, Орос, АНУ, Монгол, Малайз, Тайван, Хятад зэрэг улс орнуудад нийт 365 удаагийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулаад байна. Тэрбээр 2022 онд Францын Николас Пуссины музейд хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, Сент-Жульений сүмд график ажлуудаа дэлгэсэн нь урлаг сонирхогчид болон үзэгчдэд содон, басхүү сонирхол татам байсныг онцлууштай. Түүнчлэн Но Жон Сук нь Гванжугийн эмэгтэйчүүдийн их сургууль болон Чоннам үндэсний их сургуульд 30 гаруй жил профессороор ажиллаж, шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэсэн туршлагатай бөгөөд түүний шавь нараас нь одоо цагийн Солонгосын урлагийг тодорхойлогч олон төрсөн байдаг.
2023-07-06
Монголын эдийн засгийн форумд 1700 зочин оролцох нь
Эдийн засгийн форум нь манай улсын орлогыг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг гарц юм” гэлээ. Тэгвэл форумын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Энэ удаагийн форум эдийн засгийн өсөлттэй давхцаж, мөн монгол наадмын өмнө болохоороо онцлог. Форумын зохион байгуулалттай холбоотой зардлыг хувийн хэвшлийнхнээс бүрдүүлж буй. Төр, хувийн хэвшлийн түншлэл амжилтад хүрэхийг харуулахыг зорьж байна” гэсэн юм. Дээрх үйл ажиллагаанд 1700 орчим оролцогч хүрэлцэн ирэх төлөвтэй гэнэ. Тэдний 700 гаруй нь хувийн хэвшлийнхэн, ивээн тэтгэгч, эрдэмтэн, судлаач хэвлэл мэдээллийн салбарынхан бол 600 нь гадаадын хөрөнгө оруулагч, үлдсэн нь төрийн байгууллагынхан аж.
2023-07-06
Чулуун нүүрсний экспорт 20.2 сая тонноор өсжээ
Дээрх хугацаанд 4.2 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.2 хувиар ахисан үзүүлэлт болжээ. Импортын нийт дүнгийн 23.6 хувиар нефтийн бүтээгдэхүүн, 19.4 хувиар нь автомашин, сэлбэг тоног төхөөрөмж, өөрөө явагч хэрэгсэл зэргийг худалдан авсныг ГЕГ-ын тайланд дурдсан байна. Манай улс 64 улсад бараа нийлүүлсэн бол 138 орноос бүтээгдэхүүн импортолжээ.
2023-07-06
Казахстан улсын парламентын гишүүд МХБ-д зочиллоо
УИХ-ын гишүүн Т.Аубакир БНКУ-ын парламентын доод танхимын Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн А.Жаркынбек, Соёлыг дэмжих хорооны гишүүн Т.Нургул, Хууль зүй, шинэтгэлийн хорооны гишүүн Ш.Үнзила нарын хамтаар “Монголын хөрөнгийн бирж”-д зочиллоо.
2023-07-06
ХААН Банк хүлэмжийн хийг хэмжих санаачилга PCAF-д гишүүнээр элслээ
ХААН Банк Partnership for Carbon Accounting Financials (PCAF) буюу санхүүгийн салбарт хүлэмжийн хийг хэмжих хамтын ажиллагааны санаачилгад нэгдэж, гишүүн байгууллагуудтай түнш хамтын ажиллагаа тогтоох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чухал алхмыг эхлүүллээ.
2023-07-05
Нөөцийн хэмжээ бага байсан нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэв
Мах, гурилын нөөцийг хэрхэн бүрдүүлсэн талаар ШӨХТГ-аас хийсэн шалгалтын талаар өчигдөр мэдээллээ. Тус газрын дарга Н.Мандуул “Махны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх зорилго бүхий ажил хэр зэрэг үр дүнтэйг шалгалаа. Мах, гурилын нөөц бүрдүүлэхэд зориулж өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Гэсэн ч нийлүүлэлтийн хомсдолыг арилгаж чадсангүй. Үүнд хувийн хэвшлийнхнийг буруутгахаас илүүтэйгээр төрийн зохион байгуулалт муу байсныг онцлох нь зүйтэй.
2023-07-05
Түүхий тосны нөөцийг эхлээд тогтоох шаардлага байна
Монгол Улс хэрэгцээ шаардлагадаа үндэслэн газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар болж, 2018 онд шав тавин, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг байгуулсан билээ. Тухайн үед тус үйлдвэрийг 2023-2024 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан ч цар тахлын нөхцөл, бусад шалтгааны улмаас ажил нь хойшилсоор 2026 онд ашиглалтад оруулах сураг гарах болов. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 60 хувиас давж, нэгэнт “галт тэрэг хөдөлсөн”. Харин үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангах, түүхий эдийн нөөц хэр байгаа нь эргэлзээтэй.
2023-07-05
БНХАУ коксжих нүүрснийхээ 49 хувийг Монголоос худалдан авчээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс олборлогч “China energy investment corporation”-д зочилсон бөгөөд хоёр улсын хилийн боомт хоорондын төмөр замын трассын зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай талаар санал солилцсон. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө хэлэлцэн, нүүрсний арилжаагаа нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж буйг “Sxcoal” тэмдэглэлээ.
2023-07-03
252.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжив
Монголын хөрөнгийн бирж (МХБ) өнгөрсөн баасан гарагт энгийн арилжаагаар 43 компанийн 252 948 005 төгрөгийн үнэ бүхий 725 380 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 20 компанийн хувьцааны ханш өссөн бол 16-гийнх нь буурч, долоо тогтвортой байжээ. Мөн хөрөнгө оруулалтын хоёр сангийн 7935 ширхэг нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр борлуулж, нийт 258 210 446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан байна. Түүнчлэн ТOП-20 индекс 0.36 хувиар буурч, 36 899.16 нэгж болсон бол зах зээлийнх нь үнэлгээ 10.9 орчим их наяд төгрөгт хүрснийг МХБ-ээс мэдээллээ.
2023-07-03
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг МХБ-д олгов
Эл хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг МХБ-ээр дамжуулахыг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавихыг СЗХ-нд даалгасан. Үүний хүрээнд нүүрсний цахим арилжааг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй явуулж, өнгөрсөн баасан гаргийн байдлаар 54 арилжаагаар нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр борлуулсан байна. Түүнчлэн дээрх хуульд заасны дагуу холбогдох таван журам боловсруулсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг биржээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн тогтоосныг СЗХ-ноос мэдээллээ.
2023-07-03