Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Компаниудын цахим бүрдүүлэлт 44 хувиар өсчээ

Гаалийн ерөнхий газраас “Цахим гааль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Он гарснаас хойш ААН-ийн цахим бүрдүүлэлт УБГГ дээр 44 хувь өсчээ.
2023-06-26

Байгаль орчны төв лабораторийг өргөтгөн байгуулах нь

Манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй. Тэгвэл үүний хүрээнд төв лабораторийг Арцатын амны 3900 ам метр талбайд өргөтгөн барихаар болжээ. Барилгыг нь шинэчлээд зогсохгүй техник, тоног төхөөрөмжийг нь сайжруулж, инженер, техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэн, хяналт шинжилгээг 100-гаас доошгүй үзүүлэлт (өдгөө 47 буй)-ээр өндөр түвшинд хийдэг болгох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
2023-06-26

Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээв 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Инфляц улсын хэмжээнд өнгөрсөн сард 11.3, Улаанбаатарт 10.8 хувьтай байсан ч аажим саарах төлөв ажиглагджээ.
2023-06-26

Мах экспортлох аж ахуйн нэгжүүд 15 баримт бичиг бүрдүүлнэ 

“Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-д МҮХАҮТ нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулснаа салбарын аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Эл системийг ирэх сарын 1-нээс ашиглалтад нэвтрүүлэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилган, зардал хэмнэж, дээрх гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгах боломж бүрдэх аж. Мах экспортлоход 26 нэр, төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 13 бус, дөрөв хоног болох гэнэ. 
2023-06-26

Дэлхийн экспортыг дэмжих чуулган маргааш эхэлнэ

Маргааш дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган Монгол Улсад анх удаа болно. “Ногоон худалдааг хөгжүүлэх нь” сэдвийн дор салбар хуралдаануудыг хийхээр төлөвлөжээ.
2023-06-25

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан ч Монгол Улсын экспорт сэргээд байна

БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил сайжирч, экспортын гол нэрийн барааны үнэ өмнөх төсөөллөөс нэмэгдэх боломжтой ч дэлхийн эдийн засгийн төлөв төдийлөн сайжраагүй, тодорхой бус байдал үргэлжлэхээр байна.
2023-06-24

Эсгий гудас биеийг хоргүйжүүлнэ 

Тэнд “Могу” брэндийн бор болон цагаан эсгий гудас бий. Нэг, эсвэл хоёр хүнийх гэж байдаг бөгөөд үнэнь 70-155 мянга. Хүүхдийнх нь 35 000 төгрөг аж. Мөн хүссэн хэмжээгээ өгч захиалж болдог юм байна. Эсгий нь дулаан сайн хадгалдаг, эдэлгээ сайтай, чийгийг шингээж дулаан болгох шинж чанартай, биеийг хоргүйжүүлэх ардын уламжлалт бүтээгдэхүүн билээ. 
2023-06-23

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлэв

ӨМӨЗО нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч, нүүрсийг байгалийн хий болгох технологийг хөгжүүлж, нарны болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийж байна.
2023-06-23

“Бичил 2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхний өдрөө биелэв 

Үндсэн төлбөр төлөх хугацаа нь хоёрдогч зах зээлийнх нь арилжааг эхлүүлсэн өдрөөс 12 дахь сарын дараа 50, 24 дэх сарын дараа үлдэх 50 хувь байх энэхүү ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө буюу өчигдөр дээрх үнийн дүнд хүрсэн тул хаалаа. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржид ХБҮЦ арилжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд одоогоор дээрх ХБҮЦ-наас өмнө найман ийм үнэт цаас бүртгэж, анхдагч зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн аж. 
2023-06-23

Ирэх саруудад газрын тосыг нөхөн нийлүүлнэ 

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” хувьцаат нийгэмлэг (ХН)-ийн гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, үнэ бууруулах боломжийн талаар ярилцжээ. 
2023-06-23

Монголын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээврийн үнийг 10 хувиар бууруулна

БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг долдугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар бууруулна.
2023-06-22

“Моносфарм трейд” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гуравдугаар хуралдаанаар эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоох судалгааг хэлэлцлээ.
2023-06-22

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа

СЗХ-ны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, банкны реформ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын орчин болон нүүрсний цахим арилжааны талаар хэлэлцлээ.
2023-06-22

 Орон нутагт АИ-92 литр шатахууны үнэ 3000, дизелийн түлшнийх 4000 төгрөгт хүрсэн гэв 

Гэхдээ сумдад шатахуунд дугаарлах, зарим үед авч чадахгүй нөхцөл үүссэн. Эрэлт их, зорчигч олон байгаатай энэ нь холбоотой байх. Түүнчлэн шатахуун жижиглэнгээр борлуулдаг цистернүүдээс иргэд дизелийн түлшийг литрийг нь 4000, АИ-92-ыг 3000 гаруй төгрөгөөр худалдан авч буй нь зах зээлийн дунджаас 500 төгрөгөөр ахиу дүн” гэлээ. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын холбооноос дээрх аймгуудад АИ-92 шатахууны хомсдол үүсэн, жуулчдын аялалд хүндрэл учирч буйг дурдлаа.
2023-06-22

Инфляцийн өсөлтийг хязгаарлах Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
2023-06-22

Ганцмод боомтоор нэвтрэх машины тоо 1000 давжээ

БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давсан байна.
2023-06-21

Маргааш Монгол Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

Монгол Улсын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газраас иш татан хүргэж байна.
2023-06-21

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд 13 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархсан.
2023-06-21