Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21

УБТЗ-ын ажилчдын цалинг үе шаттайгаар нэмнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзсан байна.
2023-06-21

Хөх далан хальс жимсний шинэ сортыг баталжээ 

Хөх далан хальс нь олон төрлийн аминдэм, кальци, магни, манган, төмөр зэрэг эрдэс ихтэй, харшлын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын агууламжийг бууруулдаг, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой жимс гэнэ. Мөн эрт болцтой буюу зургадугаар сарын эхний 20 хоногт боловсордог давуу талтай юм. Эл жимсийг Монголд 2018 оноос тариалж эхэлсэн бөгөөд энэ хавраас шинэ сортоор нь дээрх хүрээлэнгийн нэг га талбайд тарьсан байна. 
2023-06-21

Ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцно 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна. 
2023-06-21

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62 дугаар байрт жагсав

Энэ судалгааг Дэлхийн өрсөлдөх чадварын болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв хамтран гаргасан юм. Улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйл, 335 шалгуураар харьцуулан эрэмбэлсэн аж. 
2023-06-21

Мах, гурилын нийлүүлэлтийг бодлогоор дэмжиж, инфляцийг бууруулах боломжтой

2 оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон инфляц өнөөдөр 11 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, иргэн таны худалдан авах чадвар он гарсаар таван сарын хугацаанд 11 хувиар суларсан гэсэн үг. Харин 2015 оноос хойш 70 орчим хувийн үнийн өсөлтийг иргэд нуруун дээрээ үүрч байна.
2023-06-20

Хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг шинэчилнэ 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж өчигдөр Олон улсын валютын сангийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн ахлах эдийн засагч Гуохуа тэргүүтэй, манай улсын хөрөнгө оруулалтын удирдлагад үнэлгээ хийх төслийн ажлын хэсгийнхэнтэй уулзжээ.
2023-06-20

Бэлчээрийн асуудлыг зохицуулах эрхзүйн орчин бүрдэнэ

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 21 гишүүн санаачлан, өргөн барьж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн ийм үед бэлчээрийг ашиглах, хамгаалах чиглэлээр эрхзүйн зохицуулалт хийх шаардлага бий.
2023-06-20

Орос улстай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
2023-06-20

Орос Украины дайн, Бээжин Тайваний хурцадмал байдал Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т оржээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна.
2023-06-20

3.6 сая мал хорогджээ 

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон 30.9 сая хээлтэгч малын 68 орчим хувь нь төллөөд байгаа гэнэ. Хонины 71.7, ямааны 62.6, үнээний 54.8, гүүний 44.1, ингэний 33.3 хувь нь төллөсөн гэнэ. Төлийн 85.9 хувь буюу 17.3 сая нь бойжиж буй бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхний хагасынхаас 26.9 хувиар буурсан дүн болжээ. 
2023-06-20

Нүүрсийг баяжуулснаар орлого 400-500 сая ам.доллароор нэмэгдэх боломжтой

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьж буй. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцлаа. 
2023-06-20

Өнгөрсөн долоо хоногт 52.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

МХБ зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, нэг удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийтдээ 52,792,199,061.91 төгрөгийн арилжаа хийсэн байна.
2023-06-20

Вьетнамаар аялуулах картын урамшуулалт аян эхэллээ!

Урамшуулалт аян 2023 оны 6-р сарын 20-ны өдрөөс 8-р сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд тухайн сарын нийт гүйлгээ 300,000 төгрөг хүрэх бүрд аяллын нэг тохирлын эрх үүсэх юм. Нэг сарын хугацаанд та хэдэн ч тохирлын эрхтэй байж болох бөгөөд банканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “ayalal” гэсэн мессэж илгээн эрхээ шалгах боломжтой.
2023-06-20

Онцгой байдлынхан 19 жилийн хугацаанд 28 324 хүний амь аварчээ

Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 19 жилийн ойтогоо золгож
2023-06-20

Монголын эдийн засгийн чуулганаар тогтвортой хөгжлийн бодлогыг онцолно

Долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2023”-т 1500 оролцогч оролцохоос гадна 5 өөр байршилд нэгэн зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
2023-06-20

Сүхбаатар дүүрэгт дронт эргүүл ажиллаж эхэллээ

Тус Дрон нь 15 км зайд нисэх чадвартай цэнэгээ 1 цаг 30 минут барих чадалтай, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах боломжтой
2023-06-20

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян -2023” Дундговиос эхэллээ

Монголчуудын нас баралтын гол шалтгаануудын нэг болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх өвчин юм. Өөрөөр хэлбэл цусны даралт ихэссэнээр зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох гол шалтгаануудын нэг болдог. Статистик судалгаанаас харахад цусны даралт ихсэлтээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд Ази тив тэргүүлдэг бол  Монгол Улс уг өвчнөөс шалтгаалсан нас баралтаар тивдээ 5-рт ордог гэсэн харамсалтай тоо мэдээ байна.
2023-06-20